Үүрд нойрсогчдыг хуримандаа “урьжээ”

АНУ-ын Миннесотагийн шинэхэн хос хуримандаа хайртай хүмүүс, гэр бүлийнхэн, хамаатнуудаа бүгдийг нь урихыг хүсчээ. Тэд бас хорвоог орхисон аав ээжийгээ ч мартаагүй аж. Тэд нэгэн арга бодож олсон нь аав, ээжийнхий шарилыг тавьсан оршуулгын газарт хуримлахаар шийджээ. Диане Воллер, Рэнди Киарланд нар өнгөрсөн бямба гаригт аав ээжийнхээ шарилын дэргэд бие биедээ үнэнч байж, насан туршдаа хайрлах болно гэж тангарагласан байна. Хачирхалтай хуримын ёслолд жар гаруй зочид хүрэлцэн очсон гэнэ. Шинэхэн гэрлэсэн хос “Зарим хүмүүс үүнийг тоглоом шоглоом гэж бодож магадгүй. Гэхдээ бид үүрд нойрссон хайртай хүмүүсээ хүндэлж буй учраас ийм шийдвэр гаргасан” хэмээн ярьсан гэнэ. Диане Воллер, Рэнди Киарланд нар бүр жаахан байхаасаа л үерхэж эхэлсэн бөгөөд тэднийг хэзээ нэгэн цагт гэрлэнэ гэдэгт өөд болсон аав ээж нь итгэдэг байжээ.
Хэдийгээр тэд хожим тус тусын замыг хөөж, өөр хүмүүстэй гэрлэж хүүхэдтэй болсон авч аль алиных нь гэрлэлт бүтээгүй аж. Харин олон жилийн дараа уулзсан тэд амьдралаа дахин эхлэхээр ийм шийдвэр гаргажээ. Тэд хожуу ч гэсэн нэг нэгнээ олсондоо аз жаргалтай байгаа гэнэ.

Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






