АЖЛЫН ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их дээд, сургуулийн хичээл 07.40 цагт эхэлнэ.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, болон харъяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх цагийг 08.30 болгохоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Энэ хуваарийг 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөх ажээ. 

Ажил эхлэх цагийн хуваарь:


Байгууллагын нэр Одоо мөрдөгдөж буй цагийн хуваарь Өөрчлөгдөж буй хуваарь
Цэцэрлэг 08.00-08.30 цаг 08.00 цаг
Ерөнхий боловсролын сургууль 08.00-08.30 цаг 08.00 цаг
Их, дээд сургууль 07.40 – 08.00 цаг 07.40 цаг
Төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллага 08.00 цаг 08.30 цаг
Нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлаг 08.00 цаг 08.30 цаг

Энэ талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас маргааш дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм байна.  





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин (124.158.95.139) 2015-02-07 12:08:38
Нийтийн тээврээ үйлчилгэнд нь эрт явуулчихаад наад хичээлийн цагаа 740 болгооч Яаж амждаг юм бэ Ямар ч бодлогогүй цаг тавих юм