Эмэгтэйчүүдийн хорих ангийн ажлын нэг өдөр
Эмэгтэйчүүдийн хорих ангид “Говь” компанийн нэг салбар үйл ажиллагаа явуулдаг. Дөч гаруй хүмүүжигч ноолууран хувцас оёх юм. Үйлдвэрээс эх бэлтгэл нь ирдэг байна. Түүнчлэн сарын 140000 төгрөгийн цалинтай бөгөөд олсон мөнгөө ар гэрийхэндээ өгдөг. Янз бүрийн хувцас оёх аж. Гэхдээ тэд ихэвчлэн туслах ажил хийдэг бөгөөд, цамцны зах ханцуй зэргийг залгадаг гэнэ. Ноолууран утсыг нэхэж даашинз, цамц, өмд хийхэд бэлэн болгодог байна. “Говь компани хоригдол эмэгтэйчүүдээс гарын ур дүйтэйг нь шалгаруулж ажилд авдаг гэсэн. Тус хориход 2 оёдлын цех ажиллаж байна лээ.
Хорих ангийн оёдлын үйлдвэрт жирийн дэглэмтэй болоод чанга дэглэмтэй хоригдлуудыг 2 ээлжээр ажиллуулна. 2011 онд 20 гаруй сая төгрөгийн өртөгтэй төхөөрөмж бүхий чанга дэглэмтэй ялтны ажиллуулах оёдлын үйлдвэрийг шинээр байгуулж, шулуун оёдлын 40 машин, тусгай зориулалтын хоёр машиныг суурилуулан, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлжээ. Эндээс Монгол улсын хэмжээнд хоригдож байгаа бүх хорих ангийн хүмүүжигчдийн хувцас ор дэрний цагаан хэрэглэл гардаг. Хөвөнтэй бээлий куртик, цамц, дотуур өмд гээд л ялтанд хэрэглэгдэх бүх зүйлсийг эмэгтэй хоригдлууд оёж байна. Анх хадгаламж зээлийн хоршоодын захирал эмэгтэйчүүд энд ирэхдээ шагайгаараа татсан булган шуб өмсчихсөн, алт, монет зүүчихсэн орж ирж байсан гэдэг. Тэдэн дээр байсхийгээд л олны танил хүмүүс эргэж ирж, гаднаас хүнс, амттан, хоол оруулж иддэг байсан тухай ярьж байв. Тэд оёдлын цехед ажиллаж чадахгүй, шагналын хоног авахгүй гэж нэг хэсэг “гэдийдэг” байсан юм байх. Сүүлдээ эргэлт цөөрч, оёдлын үйлдвэрт ажиллаж, шагналын оноог авахын төлөө нойр хоолгүй шахам ажиллах болжээ. Одоо оёдолчид дундаа гарын уртайд нь ордог болсон гэсэн. Өглөө 09:00 цагт оёдлын цехэд орсон ажилчид өдөр хоол ирээд 17:00 цагт чс амардаг гэнэ. Орой чөлөөт цаг болж хичээл сургалтад хамрагдах зэргийг цагийн хуваарийн дагуу хийдэг байна.

Тус хорихын оёдлын цехийн хувьд төлөвлөгөөгөө биелүүлчихсэн болохоор гэрээт компаниудын ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн. Нарантуул зах дээр худалдаалагдаж байгаа гэрийн дотуур, гадуур цагаан бүрээс, хөшиг зэргийн ихэнх хувийг энд хоригдож байгаа ялтнууд нугалдаг юм байна. Мөн Нарантуул зах болоод бусад худалдааны төв дээр өндөр үнээр худалдаалж буй үндэсний хувцасны тодорхой хувийг мөн энд л хийдэг ажээ. Сүүлийн үеийн нарийн хийц загвартай дээл, хантааз, малгайг хийгээд сурчихсан оёдолчин цөөнгүй байгаа аж. Тэдэнд оёх материал нь байвал оёж чадахгүй гэх хувцас байхгүй болтлоо сайчиржээ. Аж ахуйн нэгж иргэдтэй гэрээ байгуулн уул уурхай болоод хөдөөд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын хувцас, машины хучлага, суудлын бүрээс хүртэл оёх аж.

Дараагын орсон газар бол гар урлалын цех юм. Гар урлалын цехэд ажиллаж байгаа ялтнуудын ихэнх нь залилангийн хэрэгтнүүд ажээ. Загвар өмсөгч байсан охиноос эхлээд 60гаруй насны эмэгтэй хүртэл бусдыг хуурч, мэхлэн залилсан нь илэрч, улмаар энд иржээ. Гар урлалын чиглэлээр ялтнуудыг сургалтанд хамруулж, арьсан урлал, эсгий ширмэл эдлэл, зээгт наамал, саван сийлбэр гээд ур, ухаан, нарийн ажиллагаа шаардсан бүхнийг сэтгэл гарган хийх аж. Биднийг орох үед хүүхдийн зодог шуудаг хийж байлаа. Лав л 200 гаруй зодог шуудаг бэлэн болсон байв. Нарантуул захын нэгэн наймаачин захиалсан гэсэн.

Удахгүй ирж авах гэж байгаа учир яаралтай хийж байгаа нь энэ аж. Мөн арьс, ширний нэгэн компанитай олон жилийн түнш харилцаатай ажиллаж байгаа юм байна. Тус компанийхан ширэн таавчиг хийлгүүлж, гадаадад болон томоохон худалдааны төвүүдээр худалдаалдаг гэнэ. Бүр хоёрдугаар сард болсон шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн худалдаагаар энэхүү ширэн таавчиг нь олны таашаалд нийцсэн бүтээлд шалгарсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.