”Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ууд тодорлоо

Өвчин эмгэгийг эрт илрүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгуулага, хувь хүн, гэр бүл, хамт олны идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЭМЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газраас жил бүр Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг улсын хэмжээнд шалгаруулдаг аж. Энэ оны шалгаруулалтад нийслэл болон орон нутгаас есөн байгууллага оролцосон байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын I цэцэрлэг, тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын цэцэрлэг, Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Булган аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн Дархан дулааны цахилгаан станц ТӨХК, Завхан аймгийн Сонгино сумын Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар тус тус шалгарчээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







