Мөсөн арчилгаа хамгийн хямд, хамгийн үр дүнтэй

Мөсөөр нүүрээ арч гэсээн зөвөлгөөг хэн нэгнээс сонсож л байсан биз дээ? Мэдээж таны хөргөгчинд мөс байгаа гэдэгт итгэлтэй байна. Ус буцалгаж хөргөөд л мөс шүү дээ.
Мөс нүүрний нүхийг агшааж цайруулдаг. Мөсөөр жин тавихад арьсны булчин чангарч, нүүрний үрчлээ багасдаг. Хүйтэн ус, мөсөн жинг тогтмол хэрэглэхэд арьс тэнийгээд ягаарч, гоё өнгөтэй болдог.

Харин нүүрээ арчлахдаа мөсийг хэрхэн ашиглах вэ? Мөсөөр юу юу хийж болох вэ гэхээр:
Нүүрэндээ мөсөн жин тавихдаа дээд зовхи, эрүүгээ ч мартаж болохгүй. ♦ Үүнийг өглөө дөнгөж сэрсний дараа, шөнийн тосоо арилгаагүй үедээ юмуу шөнө унтахынхаа өмнө хийвэл илүү үр дүнтэй.

Унтахын өмнө Нүүрээ цэвэрлэсний дараа мөсөө алчууранд боогоод нүүрээ арч.Энэ нь батганы нүхийг агшааж, толигор болгодог. Харин хуурай арьстай бол долоо хоногт хоёр удаа, тослог бол өнжөөд нэг хийгээд үзээрэй. Дараа нь тэжээлийн тосоо түрхэхээ мартаж болохгүй шүү. Эс тэгвэл хуурайших аюулд хүргэж болзошгүй.
Мөн нүүр гараа угаахдаа усаа халуун хүйтнээр нь ээлжлэн хэрэглэж эцэст нь хүйтэн усаар дуусгаж бай. Энэ эмчилгээ маш сайн үр дүн өгч нүүрний арьс он удаан жил өнгөлөг, уян хатан байж чадна.

Мөсөн арилгааны үр дүн:
1. Арьс чангалах
Нүүр бүхлээрээ багтах хэмжээний шилэн эсвэл шаазан савыг сайтар цэвэрлээд цэл хүйтэн ус, мөс, хүсвэл нимбэг зүсэж хийгээд нүүрээ 10 секунд-ээр 3 удаа өглөө, эсвэл орой дүрнэ. Нүхжилт багасгахаас гадна арьсыг чангалж өгдөг байна.

2. Хавдар буулгах
Нүд, шанаа орчим гэх мэт хавдсан хэсгүүд дээр хэвэнд хөлдөөсөн мөс салфетканд ороож тавиарай. Бүтээлч байдлаар хандан дотор нь арьсанд сайн, дуртай зүйлсээ хийж хөлдөөгөөрэй. Дашрамд хэлэхэд арьс арчилгаанд хэрэглэх гэж байгаа бол буцалсан, шүүсэн усаар мөс хийгээрэй.

3. Хөндөгдөж, өвчилсөн батгыг тайвшруулах
Батгыг гэрийн нөхцөлд шахах гэж байгаад бохир оруулаад өвчлүүлчихсэн бол мөс тавиад үзээрэй. Хэмжээ нь илт багасахын сацуу улаалт нь буурдаг. Яаралтай чухал арга хэмжээтэй байхад нэг том батга гарчихсан үед их тус болно шүү. Мөс хийхдээ цайны модны тосноос хэдхэн дуслыг дусаавал бактерийн эсрэг супер эмчилгээ болдог.

Таалагдсан мэдээгээ шэйр хийж хадгалаарай бүсгүйчүүдээ хэзээд хэрэг болно!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(122.201.21.157)
2014-12-10 21:06:34
Xatsriin aris emzegsheed ulaigaad bdag Ulaan xatsartai bolchixwiidee
0
0
0
Хариулах







