Америкийн классик гоо үзэсгэлэн Анна Хэтэуэй

Жинхэнэ нэр: Анна Жаклин Хэтэуэй

Хоч нэр: Энни

Өндөр: 173см

Түүний тухай товчхон: Хэтэуэй Нью Йорк хотын Бруклинд 1982 оны 11 сарын 12-нд  мэндэлжээ. Хуульч аавын хайртай охин, жүжигчин ээжийн гүнжхэн нь байсан гэдэг. Ээжээсээ урам авч жүжигчин болохоор шийдсэн бүсгүй маань Франц, Ирланд гаралтай нэгэн бөгөөд Католиг шашинтай гэр бүлд өссөн нь түүнийгбага байхдаа гэлэнмаа болохыг хүсэхэд хүргэсэн ч  удалгүй ах нь ижил хүйстэн болох нь тогтоогдсноор гэр бүлд нь маш том хагарал үүсчээ. Үүний дараагаар жүжигчин бүсгүй маань шашин шүтэх гэдэгт эргэлзэж эхэлснээр өдийг хүртэл ямар нэгэн шашинд итгэл олоогүй яваа гэнэ.  Дунд сургуульд байхын л сургуулийнхаа жүжигчилсэн тоглолтуудад алгасалгүй ордог байсан бүсгүй маань тайзан дээр жүжиглэхийг кинонд тоглохоос илүүд үздэг нэгэн. Анхны кино драмын бүтээл нь Волт Дисней-ийн “ Диваажингийн нөгөө өнцөг” хэмээх драм байжээ. Америкийн классик гоо үзэсгэлэн гэгддэг тэрээр “Гүнжийн өдрийн тэмдэглэл-2”т тоглосныхоо дараагаар хүүхэд бүрийн роль модел нь байсны хувьд одоо завсарлага хэрэгтэй гэдгээ хэлжээ. Гэхдээ нэг сайхан зүйл нь тэдгээр үзэгчид, шүтэн бишрэгчид нь түүнтэй хамтдаа өсөж ,том болж байгаа явдал юм.  “Devil wears Prada” кинонд алдартай загварын сэтгүүлийн редактерын туслахын дүрийг гайхалтай сайхнаар бүтээсэн билээ.Энэ кинонд тоглохын тулд Эмилиа Блант , Хэтэуэй 2 зөвхөн жимс, ногоо, загасаар л хооллож байснаас жүжигчин 2 бүсгүй маань үе үе хэт их өлссөнөөсөө болоод бие биеээ тэврэн уйлах мөчүүд цөөнгүй тохиолдсон гэнэ. Харин захиралынх нь дүрд тоглосон жүжигчин Мерил Стрип түүний шүтээн нь юм байна. Түүний тоглосон кинонууд төрөл жанрын хувьд хэдий олон ч бид түүнийг үзэсгэлэнт гүнжийн дүрээр нь санах илүү дуртай. Учир нь түүний харц салгамгүй нүднээс үзэгчид гэрэл гэгээг харж, инээмсэглэлээс нь оч үсрэх мэт тийм гоо үзэсгэлэн аргагүй л гүнж л баймаар. Гэвч чадалтай, чадвартай бүсгүй маань тоглосон бүхий л киногоо амилуулдаг нь бидэнд илт харагддаг. Түүний хамгийн сүүлийн уран бүтээл болох “ Нэг л өдөр” хэмээх коллежид байхаасаа хойш найзласан 2 найз хэрхэн 20 жилийн дараа бие биедээ үнэхээр тохирох хосууд байснаа мэддэг ч бүсгүй нь харамсалтайгаар нас бардаг тухай гардаг. Тэрээр 2011 оны 11 сарын 28-нд Адам Шульмантай сүй тавьжээ. Жил дараалан сайхан бүсгүйчүүдийн жагсаалтанд багтддаг бүсгүй маань 2011 онд Vogue  сэтгүүлээс хамгийн сайхан хувцасладаг бүсгүйгээр тодорчээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.