Бүсгүйчүүд бидний үргэлж гайхширч хоцордог 6 асуулт...
Эрчүүдээс асуудаг асуулт бүхэн бараг л бүх эмэгтэйчүүдийн хувьд адилхан байдаг. Бидний сониуч ч гэмээр тэр асуултууд эрчүүдийн хийж буй үйлдэл, гаргаж буй зан төрх гээд бүх л үйл хөдлөлд асуултаа тавьсаар л байдаг. Заримдаа ч бүр ядрах юм. Тэр олон төвөгтэй асуултуудад хариулт олно гэдэг бидний хувьд толгойны өвчин. Тэгвэл дараах 6 асуултыг эрчүүдийн өнцгөөс тайлбарласан байгаа. Таныг үүнийг уншаад багагүй хариултуудыг олж мэднэ гэдэгт итгэлтэй байна.

Жолоо барьж байхдаа яагаад бухимддаг юм бэ?- Энэ асуултын хариултыг та ч гэсэн сайн мэднэ. Зүгээр л хотын зам дээр анхааралгүй, мунхагууд хэр их байгааг боддоо. Харин ч эмэгтэйчүүд жолоо барихдаа тун тааруухан шүү дээ. Эрчүүдийн хэлж буйгаар зүүн эргэх дохио өгчихөөд хэнэг ч үгүй баруун эргээд явчихдаг эмэгтэй жолоочдыг харж байсан гэнэ. Та тэдний нэг нь байсан юм биш биз? Энэ асуудлыг заавал бас жендертэй холбож тайлбарлах нь илүүц болох биз. Зам дээр энд тэндгүй хөгжимөө чанга орилуулсан, хашгиралдсан, сигналдсан, гүйцэж түрүүлэх гэсэн, зай л гарвал шахах гэсэн бас ухаангүй холхилдон гүйн буй зорчигчдыг хараад та өөрийн эрхгүй бухимдахаас өөр яалтай ч билээ дээ.
Өөрийгөө ерөөсөө гадагш нь гаргаж хангалттай илэрхийлэхгүй юм- Метросексуалны л биш бол эрчүүдийн хувьд хааяа нэг зайлшгүй нөхцөл байдал болоод бодол санааг нь эзэмдээд буй зүйлсийг таньтай хуваалцахаа биш дуугүй л байдаг. Энэ нь тэдний болоод бидний хормони өөр өөр байдагт л учир нь байгаа юм. Эмэгтэйчүүдийн хувьд уйламтгай, сэтгэл хөдлөл ихтэй байдаг. Бүхий л юмаа хамж ярьчихаад тэднийг адилхан бүхнээ уудлахыг нь хүлээгээд л. Эрэгтэй эмэгтэй гэдэг хүн чинь 2 өөр ертөнцтэй учраас эрчүүдийг өөр шигээ аашлахыг хүсэх нь утгагүй шүү дээ. Та өөрөө эрчүүд шиг байна гээд төсөөлдөө. Бүх юмаа дотроо бодсоор хадгалсаар удалгүй дэлбэрэх биз. Түүнтэй адил тэдний хувьд бүх юмаа уудлаад байх нь тийм ч таатай байдаггүй гэнэ.

Үргэлжийн сексийн тухай бодол толгойд нь эргэлдэх юмҮүнийг харин эрчүүд маань яаж ч хичээгээд салгаж чадашгүй ганц зүйл нь. Яг л бурхан эмэгтэйчүүдэд хүүхэд төрүүлэх болоод олон удаа дур тавих боломжийг өгсөнтэй адилхан эрчүүд ч бас энэ сэдвээр үргэлж хөглөгдөж байх нь тэдний буруу биш гэнэ. Эрчүүд бүх л зүйлсийг секстэй холбож үздэгээрээ ивээгдсэн ч юм уу хараагдсан ч юм уу ямартай ч тэд үүндээ тусалж чаддаггүй. Заримдаа энэ нь тэдний хувьд сул тал нь болдог учраас бүсгүйгээ зовоох үе зөндөө. Хэдий хайр байхад хүсэл байдаг ч гэсэн орон дотроо орсон хойноо илүү хүсэл нь төрдөг гэнэ. Эндээс юуг хэлэх гээд байгаа вэ гэхээр энэ асуултанд таарсан логик хариулт үгүй учраас бүсгүй таньд үүнийг зүгээр л хүлээн зөвшөөрөн цааш алхахаас өөр арга үгүй юм байна.

Найзууддаа миний тухай юу гэж ярьдаг бол?- Энэ асуулт ихэвчлэн шинэхэн харилцаанд буй эмэгтэйн бодолд байнга эргэлддэг. Найз залуу тань хэрвээ таны тухай бүх зүйлийг болоод хэрхэн томоогүй аашилдагыг тань найзууддаа нэгд нэгэнгүй ярьсан гэвэл хувийн нууцыг тань задруулсан болчихно. Харин харилцааныхаа тухай сайн бодож байж найзууддаа хэлнэ гэвэл бүсгүй хүний хувьд түүнээс ичиж гэж бодно. Тиймээс эрчүүд таны тухай ярьсан ч яриагүй ч тэд гарцаагүй шүүмжлэл хүлээдэг нь үнэн.

Үсийг минь хараад магтаал хэлэх нь ховор- Ямар нэгэн этгээд засалт ч юм уу үр бүтээлтэй ажиллагаа ороогүй л бол нэгэн л хэвийн байдаг үсэнд тань магтаал хэлж байхаар бүсгүй таньд өөр сайхан зүйлс зөндөө бий шүү дээ. Энэ асуулт зар сурталчилгаа болоод эмэгтэйчүүдийн дунд л үлдэг.

Үргэлж л надтай санал зөрөх юм- Хэдий өдөр бүр асуудлуудтай тулгардаг ч үүнээс илүү ихийг бид хүссээр л...Эрчүүдийн хувьд энэ нь байгалаас л заяагдсан чанар нь гэнэ. Тэд энэ байдлыг биднийг нэг талаараа зовоох гэж нөгөө талаараа бяцхан баясгах гэж бүтээгдсэн зүйл гэдэгт эргэлздэггүй гэнэ.
Тэгээд бидэнд үлдээсэн сүүлийн үг нь “ Бага ярьж, жижиг сажиг зүйлсэд санаагаа зовоох хэрэггүй ба цөөн асуулт асууж бай” гэсэн байх юм.
Таньд энэ хариултууд нилээн шууд шулуухан байсныг анзаарсан л байх.Эр хүний өнцгөөс бидэнд хэлж бичсэн эрчүүдийн л бодол учраас жаахан хатуу ширүүн байсан бол битгий эмзэглээрэй бүсгүй минь.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа





