Элбэрэлт ээж минь

... Ачтайхан ээж таныхаа ангир уургийг амласан болохоороо
Алагхан үр чинь цангадаггүй юмаа
Буянтайхан ээж таныхаа бүлээхэн сүүг залгилсан болохоороо
Булбарайхан үр чинь бүлээрдэггүй юмаа..
Бидний ээжийг Шатарбалын Бадамсүрэн гэдэг. Эх баригч, эмэгтэйчүүдийн их эмч мэргэжилтэй. Ээж минь өөрийн зургаан хүүхдээ төрүүлж өсгөсөн гавьяатайгаас гадна өрөөлийн таван зуун хүүхдийг эх барьж авсан газар ижий. Ээжийнхээ дуу цөөтэй, даруухан аливаа зүйлд нухацтай ханддаг зан чанарыг нь хүүхдүүд бид чинь эрхэмлэн бахархдаг. Ээж олон таван үг ярьж юм бүхэнд оролцоод байдаггүй ч ээжийнхээ харцнаас юу хэлэх гээд байгааг нь бид ойлгож чаддаг. Хааяа нэг хэлэх үг нь даацтай яг л голыг нт олсон оновчтой байдагсан. Ээж айлын том, долоон дүүгийн эгч болоод ч тэрүү ямар ч ажлыг чадмаг хийдэг. Миний ээж юмханаар юм хийж жаахан юмыг аривжуулаад зөндөө их болгочихдог нь үнэхээр гайхалтай байдаг билээ. Ээжид эмэгтэй хүнд байх ёстой бүх лзан чанарууд цогцолсон байдаг. Оёно, урлана, угааж цэвэрлэнэ, амттай сайхан хоол цай хийн гээд тоочоод байвал бүгд бий. Ээжээс ямар нэгэн зүйл дээр зөвшөөрөл авах гэвэл “Дураараа л бол “ гэсэн бол дургүй байгаагийн шинж. Харин чимээгүйхэн инээмсэглээд толгой дохиж байвал зөвшөөрлөө гэсэн үг. Бидний ээж ийм л нэгэн ухаалаг монгол эмэгтэй. Ээж минь эгэл жирийн байх дуртай. Гоё ганган хээнцэр зүйлд шуналаггүй. Эмээгээс өвлөсөн нэг ээмэг бөгжөөр залуугаасаа өдийг хүртэл гоёж байгаа даа. Ээжийн гоёл гэвэл өөрийн гараар эсгэж урласан дээлнүүд, ганц хоёрхон хослол. Ингээд бодохоор бидний ээж хувцас чимэгээр биш эрдэм оюунаар өөрийгөө гоёдог аж.
Ээж минь эмчийн цагаан халаад, малгайгаа өмсөөд хүзүүнээсээ чагнуураа зүүчихээр улам гоё үзэсгэлэнтэй харагддагсан. Ээжийн аав бидний өвөө нутагтаа хүндлэгдсэн номтой лам байсан болохоор ээж минь их шүтлэгтэй. Одоо бол ээж гэртээ л мундаг “лам” Өглөө бүр бурхандаа залбирч хүрд эргүүлээд маань мэгзэмээ уншина. Бүхнийг бурхан тэнгэр, ёс заншил, уламжлалтайгаа холбон тайлбарлана.
Үр биднийхээ төлөө сэтгэлээ чилээх болгонд нь
Үснийх нь ширхэг бүр мөнгөн хяруутай үлддэг
Үүрээ орхиод ниссэн үрс чинь том том хэдий ч
Өлгийдөө үнэгчлэн байсан нялх багаар нь хайрладаг
Уйлахаас өөрийг мэдэхгүй улаан нүцгэн ирэхэд минь
Цагаан сүүгээрээ амлуулж өсгөж өндийлгөсөн ижий
Ц. Цолмонгийн ая
У. Батзаяа үг
Цэцгийн тал шиг ээжий
Хулангийн шандас цуцаасан
Хуурын минь эгшигтэй цэцгийн талаа
Харсан бүхний хайрыг татсан
Хайртай ээжийн минь унаган нутгаа
Дахилт: Цэнгэлийн дуу шиг аялгуутай
Цэцгийн тал шиг миний ээжий
Сүрлэг төрхөө усандаа тольдсон
Сутай уулсын минь тэнүүн энгэрээ
Сүүний үнэрээ үрдээ шингээсэн
Сүслэх буянтай миний ээжий
Дахилт: Цэнгэлийн дуу шиг аялгуутай
Цэцгийн тал шиг миний ээжий
Унаган хүлгүүд нь үүрээр нойрссон
Уушгийн өргөн хоолой минь дээ
Уяхан сэтгэл нь бүхнийг татсан
Ухаан төгс миний ээжий
Дахилт: Цэнгэлийн дуу шиг аялгуутай
Цэцгийн тал шиг миний ээжий
Газар нутгаа шүтэж ирсэн
Галын бурхан миний ээжий
Ариухан бүхнээ наддаа зориулсан
Ачлалын тэнгэр миний ээжий
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







