Монгол эмч бүсгүй сая гаруй хүүхдийн амь аваржээ

НҮБ-ын зөвлөх, мэргэжилтэн Р.Жаргалмаа хэмээх Монгол бүсгүйн тухай  "asiarussia.ru" цахим хуудасд мэдээлсэн байна. Тодруулбал түүнийг сая гаруй хүүхдийн амь аварсан ачтан хэмээн бичжээ. Р.Жаргалмаа Афганистанд НҮБ-ын Хүүхдийн сангийн эхчүүд, хүүхдүүдийн хоол тэжээл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа сая гаруй хүүхдийг вакцинд хамруулж амийг нь аварсан байна. 
 

Р.Жаргалмаа нь 1995 онд ОХУ-ын Эрхүүгийн анагаахын их сургуулийг төгссөн. Харин хэдэн жилийн өмнөөс Афганистан, Бангладеш дахь НҮБ-ын зөвлөх, мэргэжилтэнээр ажиллаж эхэлсэнээс хойш хүүхдийг хамгаалах, хүн амыг эрүүлжүүлэх, орон нутгийн хүн амыг ундны цэвэр усаар хангах төслүүдийг хэрэгжүүлж, эдгээр орны хүүхэд, эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа юм. 

Интересная история о том, как отважная монголка договорилась с талибами

Одоо Бангладешийн Кокс-Базар хот дахь хүүхдийн байгууллагын мэргэжилтнээр ажиллаж байна. Бангладеш бол Азийн хамгийн ядуу улсын нэг. Хүн ам олонтой,2015 оны байдлаар 168 сая хүнтэй гэж тоологджээ. Кокс-Базар хот бол Бенгалийн булангийн эрэгт оршдог бөгөөд өнгөрсөн жилээс дүрвэгч,цагаачдын лагерь майхан хот болжээ. Энд хэдэн зуун мянган рохинджа үндэстнүүд дүрвэн ирдэг. НҮБ-ын Дээд комиссиарын газраас мэдэгдэж буйгаар, өнгөрсөн долоо хоногт 409 мянган хүн орон гэрээ орхиж ийш иржээ. Ийм л нутагт Р.Жаргалмаа ажиллаж байна. 



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.