Нийтлэлч Б.Алтангүл: Аян замын тэмдэглэл

Франц оронд анх зорчоод 20 жил өнгөрч ажил, албаны шугамаар олон удаа явжээ. Анхны очиж байсан үеэ бодоход Франц орон, Парис хот танил найз шиг минь санагдах болж, урьд өмнө намайг ирэхэд тийм байсан, одоо ийм болж гэх мэт эргэцүүллийг тээж явах болсон байна. 5-р сард сурагч, оюутан солилцооны шугамаар 2 багш, 2 оюутан, 3 сурагч гэсэн бүрэлдэхүүнтэй бид Францын хойд нутагт орших Вобаны ахлах сургуулийн урилгаар 2 долоо хоног аялахаар зорилоо. Бид Берлин хотод буугаад цаашаа Парис явах онгоцонд суулаа. Берлинд халуун байгаа гэж жигтэйхэн, нимгэн хувцасаа авсангүй л гэж харамсаж байлаа. Гэтэл 2 цаг нисээд л буух Парис хотод сэрүүн, хүйтэн бороотой байв. Уг нь 5-н сард Францад дулаарч зуны урь орсон байдаг ч энэ удаад хүйтэн бороо ихтэй, хааяа нэг үүлэн чөлөөний нар гарч байх юм. Сүүлийн хоёр жилийн хавар нэг л хүйтэн сэрүүн байна хэмээн нутгийнхан дуу алдацгааж байв.

 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.