Шинээр мэндэлсэн 4 ихэр хүүхдэд нэг удаагийн 12 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олголоо

Шинэчлэлийн Засгийн газрын “Тэтгэмж, тусламжийн хэмжээг тогтоох тухай” 2012 оны 136 дугаар тогтоолоор 2 ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая төгрөг, 3 ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн бол хүүхэд тус бүрт амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгохоор заасан байдаг.



Тиймээс 4 ихэр хүүхэд төрүүлсэн гэр бүлд 12 сая төгрөгийн амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж нэг удаа Халамжийн сангаас олгож байна.



Энэхүү тэмгэмжийг олгох ажиллагаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнөөдөр болж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 4 ихэр хүүхдийн эцэг, эхэд гардуулж өглөө.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
өнөр (202.131.242.238) 2014-01-02 09:34:33
энэ өгсөн тусламжаар чинь л хүүхдүүдийнхээ эрүүл мэнд хоол хүнсэнд анхаарна шүү дээ ggg гэж тэнэг юм яалгах гээд байгаан эрүүл мэндэд нь анхаарч байна гээд хүн үн очоод тариа тариад байх юм уу өөчлөх гоччлох аргаа олж ядсандаа тэнэгээ гайхуулаад байхий
ggg (103.26.194.14) 2014-01-01 14:51:02
хүүхдүүдийн эрүүл мэндийн талаар ярихгүй юм аа нэг л их ийм юм өгсөн тийм юм өгсөн гэж өөрсдийгөө рекламдсан улсууд