Арьс арчилгааны шилдэг бүтээгдэхүүн юу вэ?
Зөгийн балны маск. Энэ маскыг бэлтгэхэд тун энгийн.
-Найрлага:
3 хоолны халбага зөгийн бал
3 хоолны халбага сүү
-Бэлтгэсэн хоёр зүйлээ хооронд хольж хутгаад нүүрэндээ зузаан түрхэнэ. 10-15 минут болоод бүлээн усаар угаана. Тун амархан.
Зөгийн бал глицерины маск
-Найрлага:
1 цайны халбага глицерин эсвэл 3 цайны халбага архи
1 цайны халбага зөгийн бал
2 цайны халбага буцалгаж цэвэршүүлсэн ус
1 цайны халбага улаан буудайн гурил
-Бэлтгэх:
Бүх орцыг нийлүүлж нүүрэндээ нимгэн түрхэнэ. 20-25 минут байлгасны дараа угаана. Энэ маскыг 7 хоногт 2 удаа тавибал зохино. Үүнийг хуурай болон хэвийн арьсанд хэрэглэхийг зөвлөе.
Тослог арьсанд зориулсан зөгийн бал яншуйн маск
-Найрлага:
4 цайны халбага зөгийн бал
Аяганы 1/4 хэмжээтэй хэрчсэн яншуй.
-Бэлтгэсэн хоёр зүйлийг хольж нүүрэндээ түрхэнэ. 20 минутын дараа угаана. Энэ жор нь нэг удаа хэрэглэснээр үр дүгээ сайн өгдөг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







