ИЗНН-аас оюунлаг бүсгүйчүүд нэр дэвшиж байна
2012-06-06

ИЗНН гишүүнчлэлийн хатуу бодлого баримталдаггүй, гишүүд нь оюунлаг, нэр цэвэр гэдгээрээ бусад улс төрийн хүчнүүдээс ялгардаг. Энэ жил ИЗНН сонгуульд нэр дэвшүүлэх журмаа бусад намуудаас хамгийн түрүүнд гаргаж олон нийтэд дэлгэсэн юм. Энэ журамдаа нэрсийн жагсаалтыг хэрхэн гаргахаа тодорхойлж, УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан 20 хувийн квотоос илүү олон эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхээ зарласан. Тиймээс тус намын 28-ын жагсаалтад олон чадварлаг, ажил хэрэгч бүсгүйчүүд оржээ.

ИЗНН-ын жагсаалтыг УИХ-д дөрвөн удаа сонгогдон ажиллаж байгаа УИХ-ын гишүүн С.Оюун тэргүүлж буй. Мөн “Лэди” төвийн захирал Л.Лхагвадуламыг танихгүй хүн ховор. Чадварлаг илтгэгч гэдгээрээ нэртэй. Тус төвийн сургалтад эцэг, эхчүүдээ хүүхдээ сургах гэж хошуурдаг нь ч учиртай. Биеэ зөв авч явах, зөв сайхан хувцаслах, харилцааны соёлд суралцах гээд олон чадварыг сургадаг юм билээ. Сэтгүүлч О.Бадамханд хэмээх авьяаслаг, оюунлаг эмэгтэй тус намаас гаргасан жагсаалтад багтжээ.
26 тойрогт ч ИЗНН лидер бүсгүйчүүдээ сойсон байна. Энэ намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн, сэтгүүлч Ч.Базар улс төрд хөл тавиад удаж буй, туршлага хуримтлуулсан, оюунлаг, итгэл даах эмэгтэй. Тэрбээр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан юм. Энэ мэтчилэн ИЗНН оюунлаг, эх оронч, туйлбартай эмэгтэйчүүдийг сонгуульд нэр дэвшүүлжээ. Судалгаанаас харахад улс тєрд эмэгтэйчүүд шударга, хариуцлагатай байдгаас гадна авлигад автдаггүйгээрээ давуу талтай. Нөгөөтэйгүүр улс орны, үр хүүхдийн минь хувь заяа хэмээн асуудалд илүү нухацтай, эх хүний нинжин сэтгэлээр ханддаг.Өнөөгийн төрд ийм үнэлэмжтэй, ийм итгэл үнэмшилтэй, зөв бодолтой, оюунлаг бүсгүйчүүдийн орон зай үгүйлэгдэж буй. Тийм шалгуурт нийцэх бүсгүйчүүд ИЗНН-д олон байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





