Адель хувийн амьдралаа дуулсандаа харамсчээ

Дуучин Адель бүтэлгүй дурлалынхаа шаналлыг дуундаа хэтэрхий их тусгасандаа одоо харамсч буй гэнэ. Түүнд Грэммийн шагнал авчирсан “21” цомог нь бүхэлдээ бүтээгүй хайр дурлал, хувийн амьдралынх нь тухай өгүүлсэн байдаг. 20 сая ширхэг борлогдсон тус цомогт орсон дуунуудад нь  Аделийн шархалсан зүрхний гуниг шингэсэн аж. Адель өнгөрсөн хоёрдугаар сард Грэммийн зургаан шагналын эзэн болсны дараа хөгжмийн ертөнцөөс түр завсарлага авч, ойрын таван жилд хувийн амьдралаа төвхнүүлэхээр болсон билээ. Тэрбээр саяхан телевизийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо хувийн амьдрал, хайр дурлалын харьцааныхаа талаар дуундаа хэтэрхий илэн далангүй өгүүлсэндээ харамсдаг хэмээн ярьсан аж. Харин түүнээс хөтлөгч “Хэрэв хуучин найз залуу чинь бүтээгүй хайр дурлалынхаа  тухай дуу бичиж, олонд хүргэсэн бол та яаж хүлээж авах байсан бэ?” хэмээн асуухад дуучин Адель “Би түүнийг үзэн ядах байсан” хэмээн хариулсан гэнэ. Тэрбээр “Хэрэв тэр миний тухай дуу зохиовол “Энэ дуу бол Аделийн тухай дуу” гэж нэр өгөх байсан байх. Гэвч дуугаа юу ч гэж нэрлэсэн хүмүүс миний тухай дуу гэдгийг мэднэ” хэмээжээ.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.