Муланы дүрд тоглох жүжигчин тодорчээ
Дэлхийн алдарт бүтээл болох "Мулан" хүүхэлдэйн киноны Муланы дүрд тоглохоор нийт 1000 гаруй жүжигчин, уран бүтээлчид өрсөлдсөн бөгөөд тулааны урлагийн ур чадвар болон англи хэл дээр цэвэр дуудлагатай ярих шалгуурыг тавьсан байна. Энэ бүх шалгуурыг давж Хятадын алдарт жүжигчин Лю Ифэй гол дүр бүтээхээр болжээ. Тэрээр 1987 оны 8 -р сарын 25 нд төрсөн өдгөө 30 настай.

Лю ази төдийгүй холливуудад эрэлттэй жүжигчин. 2007 онд анхны Холливудын "The Forbidden Kingdom" хэмээх кинонд эцэг эхийнхээ өшөөг авч буй дайчин бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Энэхүү кинонд Jackie Chan, Jet Li зэрэг алдартнуудтай хамт тоглосон байна. 2012 онд "The Assassins" түүхэн, тулаантай кинонд тоглосон нь мөн амжилттай болсон. 2014 онд Солонгосын алдарт жүжигчин Rain - тэй хамтарсан "love or money" бүтээл кино жагсаалтын дээгүүр байранд бичигдэж байсан бол тухайн ондоо "Outcast" кинонд Nicolas Cage болон Hayden Christensen нартай хамтран тоглосон юм. Хятад-Өмнөд Солонгосын хамтын бүтээл, "The Third Love of Love" (2015), романс , мелодрамд Song Seung-heon-той хамтран тоглож, Хятадын кино наадмаас шагнал хүртсэн бол 2016 онд Академийн шагналт найруулагч Bille August - ын найруулсан "Night Peacock" киногоороо 40 дэхь удаагийн "World Film Festival" - аас "шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртэж байв. 2017 онд нээлтээ нийсэн Хятадын түүхэн кинонд тоглосон дүрээрээ Шанхайн олон улсын кино наадмаас "Шилдэг жүжигчин" шагналыг хүртээд байгаа авъяаслаг, дайчин, тулаанч, дуучин, жүжигчин бүсгүй юм.
Энэ 11 -р сард 1998 онд Disney компаний бүтээж байсан "Мулан" хүүхэлдэйн киноны гол дүрийг бүтээхээр болсон бөгөөд 2019 онд нээлтээ хийх юм байна.










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
тэнэг кино
(182.160.1.177)
2017-12-15 20:57:01
Мөрөөдцөн Хужаа нарын балай киног хүүхдүүддээ бүү үзүүлээрэй Өвөг дээдсийн минь түүхийг гуйвуулж зохиол бичэхлээ яахав дэ Хүннүчүүд нэг жижигхэн Хятад хүүхэнд дийлдчихээр эрчүүд бсан гэж ойлгогдохоор ёстой тэнэг
0
0
0
Хариулах







