Жексоны охин баг зүүлгэдэг байсныг ойлгодоггүй байжээ


Попын хаан агсан дуучин Майкл Жексон амьд ахуйдаа гурван хүүхдээ папарацциудын дуранд өртүүлэхгүйн дунд олон нийтийн газраар дагуулж явахдаа байнга баг зүүлгэдэг байсан билээ. Харин түүнийг сүүлчийнхээ тоглолтыг хийж чадалгүй хорвоог орхисны дараа хүүхдүүд нь баггүйгээр явах эрхтэй болсон юм. Майкл Жексоны ганц охин Парис Жексон саяхан Опрагийн шоунд зочноор оролцохдоо аавынхаа хачин зангын талаар анх удаа ам нээсэн гэнэ. 14 настай Парис багтай явдаг байсан тэр он жилүүдийг дурсахдаа “Баг зүүх нь төвөгтэй санагддаг байсан ч яагаад тэгэх ёстой байсныг одоо л ойлгож байна”  хэмээн ярьжээ. Тэрбээр “Аав яагаад бидэнд баг зүүлгэдэг байсны учрыг би олдоггүй байсан. Харин одоо л би аавыгаа яагаад тэгдэг байсныг ойлгож байна. “Аав маань биднийг бусад хүүхдийн адил энгийн байлгахын  тулд баг зүүлгэдэг байж. Тиймээс биднийг өөр хүмүүстэй гадуур явахад хүмүүс таньдаггүй байсан” хэмээн ярьсан байна. Багаасаа олны анхаарлын төвд байж, алдар хүндийн оргилд хүрсэн Майкл хүүхдүүдээ бусад хүүхдүүдийн адил хүүхэд насаа өөрсдийнхөөрөө жаргалтай өнгөрүүлээсэй гэж хүсдэг байжээ. Тэрээр өөрийгөө хүүхэд насны баяр хөөр гэдгийг мэдрээгүй өссөн гэж ярьдаг байсан юм. Бусад хүүхдүүд гадаа тоглож байхад Майкл өглөөнөөс үдэш болтол студид дуугаа сургуулилдаг байсан гэдэг. Жексоны охин жүжигчин болохыг мөрөөддөг бөгөөд “Lundon"s Bridge and the Three Keys” хэмээх уран зөгнөлд кинонд тоглосон гэнэ.



Н.Рэй

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.