Волейболчин охидууд маань мөнгөн медаль хүртлээ


Монгол туургатны олон улсын хүүхдийн V наадам есдүгээр сарын 2-5-ны хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо боллоо. Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны өсвөрийн тамирчид спортын найман төрлөөр өрсөлдсөн юм. Манай улсаас тус наадамд волейболын охидын хоёр баг оролцож, мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

Л.Отгонцэцэг дасгалжуулагчтай, Т.Ариунцэцэг ахлагчтай “MGL-1” баг мөнгөн хүртсэн бол С.Дэлгэрмаа дасгалжуулагчтай, Г.Нарантунгалаг ахлагчтай “MGL-2” баг V байрт шалгарчээ.

Дашрамд, Монгол туургатны олон улсын хүүхдийн V наадамд оролцсон манай улсын баг тамирчид спортын найман төрлөөс нийт 62 медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлжээ.

Ч.БОЛОР

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.