Эзэгтэй танд өгөх даалгавар байна – 15

Урин дулаан цаг ирсэн боловч хаврын сэрүүн салхи бидний нимгэн нойтон хувцсыг ийш тийш шидлэх ийм нэгэн өдөр эхэллээ. Өнөөдөр бүсгүйчүүд минь гадуур гаралгүй хайртай гэр бүлийнхэнтэйгээ цагийг халуун дулаан өнгөрөөгөөрэй. Хүүхдүүдийн чинь дуртай “гарын хоол” өнөөдрийн бэлэг байх болно. Ингээд бүсгүйчүүдээ даалгавартаа орцгооё.
Энэ өдрийн даалгаврын нэр “Хэрэглэхгүй хэрэглээ”. Бүсгүйчүүд бидний бяцхан шуналын илрэл хэрэглэхгүй хэрэглээ та бидний шүүгээнд шинэхэн гоёлын маань орон зайг эзлэн оршсоор л. Үнэхээр л хайртай эд зүйлсийн жагсаалтаас аль хэдий нь хасагдсан хаяж ч болохгүй, авж ч болохгүй эд зүйлсээ бид хадгалсаар л байдаг. Харин энэ нь бүсгүйчүүд бидэнд орж ирэх шив шинэхэн эд зүйлсийн замыг нь хааж, орон зайг нь эзэлдэг гэнэ. Иймээс бүсгүйчүүдээ хэрэглэхгүй хэрэглээгээ яг өнөөдөр хэрэгтэй хүнд нь бэлэглээрэй.
Тухайлбал та хувцасныхаа шүүгээнд бүтэн жил өлгөчихөөд ганцхан өдөр л өмсдөг даашинзаа санаж байна уу? Харин тэр даашинз чинь хэн нэгний хувьд чухал өдөр бүхэндээ зориулах ганц сайхан гангараа нь болох юм. Энэ даашинзаа та тэр хүнд өнөөдөр бэлэглэ, харин маргааш эсвэл нөгөөдөр танд илүү тансаг сайхан даашинз худалдан авах боломж олдох болно. Бүсгүйчүүдээ, энэ зоригтой алхам танд бүр илүү их зүйлийг өгнө гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье бүсгүйчүүд ээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа





