Хэрхэн 10 насаар залуу харагдах вэ?
/ сонирхолтой сонжоо /

Хүүхнүүд ээ, өглөө болгон толиндоо өөрийн галбираа хардаг боловч, ядаж нэг удаа ч болов ирээдүйд өөрийнхөө галбир, форм ямар байхыг харахыг хүсч байсан л биз дээ. Тэгвэл emegteichuud.mn та бүхэндээ зөвхөн үүнийг санал болгоод зогсохгүй юу хийхийг тань зөвлөж байна шүү. Анхаарлаа хандуулаарай.
“Кети Юн-ий 15” асуултанд хариулаад түүн шиг болж чадах үгүйгээ мэдэж болно. Тэрээр хэдий 70 настай ч дэлхийн хамгийн нарийн бэлхүүстэй /38,5 см/эмэгтэй юм.
1. Таны амьдралыг гайхшруулж чаддаг таван зүйлийг та нэрлэж чадах уу? Жич: хоол хүнсийг оруулна.
a. Тиймээ чадна, энэ нь тун амархан
b. Үгүй, хоол хүнс нь эерэг байдлыг гол төлөв
c. Хоол хүнс надад ямар ч хэрэггүй, зөвхөн миний бие организмд хэрэгтэй.
2. Турсныхаа дараа эргээд жингээ нэмэх үе танд гардаг уу?
a. Тиймээ, дандаа
b. Үгүй, байдлаасаа болно
c. Би жингээ буцааж хураадаггүй
3. Таны биеийн хэлбэр юутай адилхан бэ?
a. Алим
b. Лийр
c. Элсэн цаг
4. Хоол бол сайхан байсан үеээсээ зүүгдэж ирдэг цаг хугацааны машин гэдэг бодол танд байдаг уу?
a. Мэдээж
b. Заримдаа л
c. Маш ховор
5. Таны гол хоолны цаг?
a. Оройн хоол
b. Өдрийн хоол
c. Өглөөний хоол
6. Та өөрийнхөө хувийн амьдралыг жаргалтай гэж хэлж чадах уу?
a. Үгүй
b. Чадна
c. Надад жаргалтай үеүүд байдаг, гэхдээ цаг ямагт биш
7. Жингийн хэлбэлзэл таны хувьд байдаг л зүйл үү?
a. Үгүй, надад яг одоо сургуульдаа өмсдөг байсан жеанс маань хангалттай таардаг
b. Тиймээ, би илүүдэл жинтэй цаг үргэлж ноцолддог. Гэхдээ яг одоогийн байдлаар илүүдэл жин намайг ялчихсан байна.
c. Зөвхөн жирэмсэн байх үедээ, мөн төрсний дараа, өвдсөн үед л...
8. Ходоодондоо зориулж хэрэгцээгүй хүнс дэлгүүрээс авах нь...
a. Хэрэгцээгүй идэх юманд тун их мөнгө үрэх нь надад бүр дасал болсон
b. Зөвхөн бичиж авсан зүйлүүдээ л худалдаж аваад гардаг
c. Яг ч тийм биш, гэхдээ заримдаа уурласан үедээ би энийг хийдэг.
9. Та өдөрт 3 порц ногоо, 2 порц жимс хэрэглэх гэсэн дүрмийг амьдралдаа хэрэгжүүлдэг үү?
a. Тиймээ, би голчлон эдгээрээр хооллодог
b. Үгүй
c. Заримдаа биелүүлдэг, гэхдээ тийм ч удаан барьдаггүй.
10. Гэрт тань аав, ээж, эмээ, өвөө байгаа үед хөргөгчинд чинь ам хөдөлгөх зүйлс / эрүүл мэндэд хэрэгтэй биш / үргэлж байдаг уу?
a. Тиймээ
b. Үгүй
c. Тийм үе байсан, одоо үгүйлэгдэж байна.
11. Хооллож дууссаныхаа дараа гэнэт ямар их идчихээвээ гэсэн бодол таньд төрдөг үү? Эсвэл энэ талаар боддог ч үгүй юу?
a. Тиймээ
b. Хэзээ ч
c. Байсан, би ямар нэг юманд хэт сатаарсан үедээ
12. Та хувийн галбираа юу гэж боддог вэ?
a. Түүгээрээ сум барина – спортоор хичээллэж, массаж, саунаар “занималдана”
b. Үүнд нэг их ач холбогдол өгдөггүй
c. Би үүнийг үзэн ядаж байна
13. Хоол хийхдээ аль төрлийг ихэвчлэн сонгодог вэ?
a. Чанах – витаминыг хадгалдаг
b. Хуурах - шарсан зүйл илүү амттай
c. Жигнэх
14. Заримдаа та зүгээр л идэхээ мартчихдаг
a. Үгүй, яаж үүнийг мартах юм бэ?
b. Заримдаа мартчихдаг
c. Тиймээ, Гэхдээ би үүнийг хийхгүй байх байсан, сүүлд нэмээд идчихнэ.
15. Та хэр идэвхитэй амьдардаг вэ?
a. Миний амьдралын хэв маяг нэг их хөдөлдөггүй, хурдан өнгөрдөг, идэвхигүй
b. Өдөрт заавал хагас цаг хөдөлдөг
c. Би биеэ хөгжүүлэх маш дуртай, хөдөлгөөнгүйгээр надад маш эвгүй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







