Таны хүүхдэд зориулсан сэтгэлзүйн сургалт явагдана

Сэтгэл Судлалын Үндэсний Төв нь “Боломж дандаа чиний гарт” сэдэвт Өсвөр насныханд зориулсан сэтгэл зүйн вакум сургалт зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалтын гол зорилго нь: Өсвөр насны хүүхэд тухайн насандаа тохиолддог сэтгэл зүй, оюун ухаан, бие махбодид гарч буй өөрчлөлтийг танин мэдэх, зөв шийдвэр гаргах, давуу болон сул талаа танин мэдэх, муу зуршилаасаа салж, эерэг харилцаа хандлагатай болох, мэргэжлээ зөв сонгох, хичээл сурлагадаа амжилт гаргахад дэмжлэг үзүүлэх юм байна. Хүүхэд сургалтад хамрагдснаар шинжлэх ухааны мэдлэгийг бие дааж болон бүлгээр ажиллах замаар ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүлээн авахаас гадна өөр хоорондоо үзэл бодол, мэдрэмжээ солилцоно. Мөн сургалтын үeэр хүүхдүүд өөртөө дүгнэлт хийх, дүрт тоглоом, хөдөлгөөнт болон амрах дасгал, сэтгэхүйн болон бүтээлч даалгаварууд зэрэг төрөл бүрийн дасгал даалгаваруудыг гүйцэтгэж өөртөө шинэлэг хэрэгцээтэй зан үйлд суралцаж, цаашид сургалтаас гадуурх харилцаанд /эцэг эх, найз нөхөд, багш, нийгэм гэх мэт/ хэрэглэх юм.
Сургалтын товч агуулга:
- Мөрөөдөл, хүсэл, зорилгоо ялгаж сурах, түүндээ хэрхэн хүрэх тухай,
- Өсвөр насныханд бий болох сэтгэл зүйн өөрчлөлт, зан араншингийн онцлог,
- Эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн ялгаа ба хайр дурлал, үeрхэл, нөхөрлөл,
- Гэр бүл, найз нөхөдтэйгээ хэрхэн зөв харилцаж, ойлголцох тухай,
- Мэргэжлээ зөв сонгох нь,
- Стрeссээс өөрсдийгөө сэргийлж, түүнээс гарах ба даван туулах чадварт суралцах,
- Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх тухай.
Сургалтаас хүлээгдэж буй үр дүн: Сургалтанд хамрагдсанаар хүүхдүүд цэвэр агаарт амрангаа өөрийгөө хөгжүүлэх болон нийгмийн амьдралд /гэр бүл, сургууль ба бусад нийгмийн орчин/ зөв дасан зохицоход хэрэгцээтэй шинэ дадал, зуршил, зан үйлд суралцана. Мөн хүүхэд тус бүр сургалтын гэрчилгээ, сэтгэл зүйн тодорхойлолтыг хүлээн авна.
Сургалт явагдаж газар: Хүүхдийн УНДРАА зуслан
Дэлгэрэнгүй мэдээллийг 77324233, 99083028, 98890428 Цахим хаяг: www.psychology.mn хаягаар авна уу.
Та өөрийн хайртай хүүхэд, дүү нараа сургалтанд амжиж хамруулаарай!
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







