Ухаантай хүмүүс “Alcohol” илүү хэрэглэдэгийн учир:
Таны хэрэглээ ч бас бусдынхаас өндөр юм биш биз дээ. Гэхдээ санаа зоволтгүй гэнэ. Америк , Британи 2-ын урт хугацаанд явуулсан судалгаагаар согтууруулах ундаа хэрэглэх болоод ухаантай байх хоёрын хооронд хамаарал бий гэсэн байх юм. Хэрвээ жаахан уучих гээд байдаг бол түүнээсээ болж бүү санаа зов гэнэ. Учир нь энэ нь таны ухаантай гэдгийг тань гэрчлэх тодорхой тэмдгүүдийн нэг нь болж байгаа юм. Судалгаанд оролцсон өсвөр насны бүх хүүхдүүдээс толгой сайтай хүүхдүүдийн хувьд толгой муутай хүүхдүүдийг бодвол согтууруулах ундааг илүү хэрэглэх хандлага ажиглагджээ. Нээрээ ч бодоод үзвэл үнэний ортой байж болох юм. Тэгвэл яагаад энэ учир нь болоод байна вэ?
Хөгжлийн хувьслын асуудал: 10000 жилийн өмнө согтууруулах ундаа хэрэглэх явдал нь санамсаргүй , тохиолдлын байгаад зогсохгүй зорин байж уудаггүй байж. Ухаантнуудыг бодоод үзэхээр эртний л амьдрал нь бүтэхгүй харагддаг, нэг л архинд автсан хүмүүс байсан ч тэрэндээ ч болоод тэр үү бусдаас илүү ихийг хийж бүтээсэн байдаг.
Уйтгартай он жилүүдийг зугаатай болгодог: Биеэ барьсан, хавчигдмал өөрөөр хэлвэл согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан хүүхдүүдийн хувьд насанд хүрсэн хойноо мэдрээгүй өнгөрсөн бас тэрхүү орхигдсон зугаа цэнгэлийн хойноос нөхөх гэж багагүй оролдлого гаргадаг байна.
Тэнэг хүмүүстэй харилцахад хамгийн хялбар арга: Ухаантай хүмүүсийнхээр бол тэд “ Ууцгаая, тэнэг хүмүүмт хэсэгхэн ч болов тэвчээртэй хандая” хэмээн уухайлдаг гэнэ. Эрүүл үедээ хүмүүсийн хэлсэн үг, үйлдэл болгоныг хэтэрхий ихээр тусгаж авах гээд байдаг бол хэдхэн балаг хүртсний дараа жаахан амсхийх боломж гарч, юм болгонд эмзэглээд байлгүй чихнийхээ хажуугаар өнгөрөөхөд суралцаж эхэлдэг гэнэ.
Төгсгөлд нь бас хэдэн сонирхолтой баримтуудыг дурьдахад эрт дээр үед Согтууруулах ундааны хэрэглээг бидний жимс жимсгэнэ иддэг байсантай холбож үүссэн гэж тайлбарладаг. Байгаль дээр ургаж байгаа жимс жимсгэнэ зэрэг нь удаан хадгалагдсныхаа дараагаар исэлтэх процесст орж түүнийг нь хүн төрөлхтөн санаандгүйгээр олж идэж байснаар согтууруулах ундааны хэрэглээг санамсаргүй зүйл гэж үздэг. Мөн англиар “alcohol” гэх үг Арабаас гаралтай бөгөөд маш олон үгнүүд болох Алгебра, Алхимист, Алгоритм, Ал Гори болоод бүр Ал Кайда ч гэсэн үгтэй үндэс нэгтэй юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







