УИХ-ын эмэгтэй гишүүд ослын газар ажиллана
2012-11-09
Өнгөрсөн сард Өмнөговьд аймшигт осол болсон билээ. Тус аймагт хайгуулын болон ашиглалтын лицензтэй үйл ажиллагаа явуулж буй “Терра энэржи” компанийн туслан гүйцэтгэгч “Поларис” компанийн ажилтан Алтангэрэл согтуугаар машин жолоодож, айлын гэр дайрсны улмаас гурван том хүн, нэг хүүхдийн амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан.
Эзэн холбогдогч нь тодорхой энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүд дээрх хэргийн хохирол, эцэслэн шийдвэрлэлт ямар шатандаа яваа, уул уурхайн салбарт ажиллаж буй тухайн компанид ямар хариуцлага тооцсон талаар Уул уурхайн сайдад хандан асуулга тавьжээ.
УИХ-ын эмэгтэй гишүүд тун удахгүй Өмнөговь аймгийг зорьж, дээрх аймшигт ослын газар ажиллахаа ч мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






