21 мянган төгрөгөө нөхөн авч болно

"Хvний хєгжил сан""-гаас иргэн бvрт бэлнээр олгодог 21 мянган тєгрєгєє энэ сараас зогсооно. Гэтэл авч чадаагvй иргэд цєєнгvй байдаг. Харин эдгээр иргэд мөнгөө нөхөж авч болно гэнэ.
Тухайн хvн иргэний шинэчилсэн бvртгэлдээ хамрагдсан л бол сар бvрийн 21 мянган тєгрєгийг авах боломжтой аж. Энэ мєнгийг олгох ажил зогссон ч тухайн хүний нэр дээр данс vvссэн байгаа учраас нєхєн авч болох гэнэ. Иргэдийн дунд данснаас буцаан татна гэсэн яриа байгаа ч үүнийг албаныхан үгүйсгэлээ.
Тухайн хvний дансанд нэгэнт байршчихсан байгаа учир бичиг баримтын зєрчилгvй л бол нєхєн авч болох гэнэ. Мөн энэ сарын мєнгє хугацаандаа буухгvй гэсэн. Энэ vнэн vv гэсэн асуултанд албаныхан "Сангийн яамнаас орж ирэнгvvт нь олгочихно. Ямар ч гэсэн 20-ноос ємнє олгочих байх" гэлээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







