Харшлаа эхлэхээс өмнө...

Улс орон хөгжихийн хэрээр хүн амын дунд олон төрлийн өвчин шинээр илэрч, нийгмийн дунд даамжрах болсон. Үүний нэг нь харшил юм. Ялангуяа хот суурин газар амьдрах хүн бүр ямар нэг зүйлээс харшлах эмгэгтэй болсон. Иймээс бид Н.Раднааханд эмчээс харшлын өвчин эхлэхээс өмнө яаж урьдчилан сэргийлэх талаар товчхон мэдээлэл авсан юм.
Харшлаа хөдлөхөөс өмнө биеэ чийрэгжүүлж эрүүлжих хэрэгтэй. Дархлаа сайжруулж байна гэж хий дэмий эм уух хэрэггүй. Харин усан спортоор болон бусад спортоор хичээллэж биеэ чийрэгжүүл. Саунд сууж биенийхээ хордлогыг гаргаж байх нь зөв.
Харшилтай ээжээс харшилтай хүүхэд төрөх нь 75 хувийн магадлалтай. Гэхдээ харшламтгай байдал л удамшина. Харшил нас ахих тусам хүч нь саардаг. Харшилтай зүйлээсээ тойрч хол явбал эрүүл юм шиг л амьдарна. Найтаана гэдэг нь харшлын өвчний шинж учир олон нийтийн газар хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд харшлын эмээ сайн ууж, ам хамраа дарж найтаахыг бодох хэрэгтэй.
Харшил халдахгүй. Харшлын өвчин нэг хэлбэрээс нөгөө рүү шилжиж байдаг. Жишээ нь арьсны экзем арилангуут астматай болох явдал олон тохиолддог. Харшламтай байдалтай төрсөн хүн дан ганц юмны харшилтай байдаггүй. Олон юмнаас харшилдаг учир нэг л зүйлд харшлаад эхэлбэл дараагийн зүйлд харшил авах нь тодорхой байдаг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







