2000-д онд болзож байсан хосууд

2000 он гэхээр уншигч авхай танд нэг л дотно санагддаг уу? Жаргалтай, хөгжилтэй дурсамж бүхэн яг л тэр үед байсан юм шиг бодогдох үе та бидэнд бүгдэд маань байдаг шүү дээ. Тэгвэл энэ удаад 2000 оны эхээс дэлхийн залуусыг байлдан дагуулсан жүжигчид, дуучдын хайр сэтгэлийг эргэн сөхөе. Таны төсөөлөөгүй хүмүүс ч багтсан байх болов уу? 



Пафф Дади ба Женнифер Лопез. Хүчирхэг хоолой, жүжиглэх авъяасаараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн бүсгүй маань 1999 оноос 2001 оныг хүртэл реппер Пафф Дадитай үерхдэг байжээ. Харин салсныхаа дараа реппер залуу "Нью Йоркийн өдөр тутмын мэдээ" сонинд өгсөн ярилцлагатаа "Би түүнийхээ өмнөөс баяртай байна. Би цаг үргэлж Женниферийн талд байх болно" хэмээжээ. 



Райн Гослинг ба Сандра Баллок. Тэд 2002-2003 оны хооронд болзож байсан. 



Женнифер Лопез ба Бен Аффлек. 2000-д оны хамгийн сайхан хосоор нэрлэгдэж байжээ. Салснаасаа хойш арван жилийн дараа Женнифер  "жинхэнэ агуу хайр" байсан хэмээн ярьж байжээ. 



Жареп Лето ба Камерон Диаз. Тэд сүйгээ хүртэл тавьсан байжээ. Гэвч болзож эхэлснээсээ хойш буюу 4 жилийн дараа 2003 онд салсан байна. 



Жейк Гилленхаал ба Кристен Данст. Тэд хоёр жилийн хугацаанд хамтдаа байсан. 



Жессика Биел ба Крис Эванс. Тэд 2001-2006 оны хооронд хамтдаа байжээ. Энэ нь Крис Эванс "Ахмад Америк" болохоос өмнө Жессика Жастинтай учирхаас өмнөх явдал билээ. 



Том Круйс ба Софиа Вергера. Тэдний харилцаа төдийлөн удаагүй юм. Учир нь 2004 онд Том Пенелопе Крузээс салж 2005 он гэхэд Кети Холместэй үерхэж эхэлсэн аж. 



Дита Вон Тийс ба Мэрилин Мансон. Аймшгийн гэж тодорхойлж болохоор дуучин Мэрилин Мансон ба жүжигчин Дита Вон Тийс нар 2001 онд учирч 2004 онд гэрлэжээ. Гэвч тэд 2006 онд салсан. 



Макалей Калкин ба Мила Кунис. Тэдний найман жилийн харилцаа 2011 онд дууссан байна. 



Райн Гослинг ба Речэл МакАдамс. Өврийн дэвтэр киноны төгс хос амьдрал дээр төдийлөн удаан хамт байж чадаагүй гэдэг. 



Мишель Уиллиамс ба Хит Леджер. Бөгтөр уул кинонд эхнэр нөхрийн дүрд тоглосон хосууд амьдрал дээр ч нэг гэртээ орцгоож хүүхэдтэй болсон гэвч 2008 онд салцгаасан. Хит Леджерийн үхлийг хосуудыг салсантай холбоотой хэмээн тайлбарлах хүмүүс цөөнгүй байдаг аж. 



Ким Кардашиан ба Ник Канон. Нэг нь реалити шоуны од бол нөгөө нь шоуны мэргэжлийн хөтлөгч. Гэхдээ бусад хосуудын адил тэдний харилцаа урт настай байгаагүй. 








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.