Дэлхийн хамгийн алдартай гэрэл зураг

ФОТО: Эдгээр гэрэл зургууд таныг хэлэх үггүй болгоно

Lifter.com.ua сайтынхан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх 20 зургийг түүвэрлэн тайлбартайгаар нийтлэжээ.

17 дахь зурагт Монгол аав, хүү хоёрын "алдарт" зураг байх аж.  

 

D23e7c 1 x800
1
Эх орны дайны ахмад дайчин, Беларусийн иргэн, 86 настай Константин Пронин
 Ялалтын баяраар Москвагийн Горькийн цэцэрлэгт нөхдөө хүлээн сууна.
 Энэ бол 2011 оны тавдугаар сарын 11-ний Даваа гараг байв.
 Пронин гуай энэ цэцэрлэгт дайны дараа жил бүр ирдэг гэнэ.
 Харин энэ жил түүнтэй уулзахаар хэн ч ирсэнгүй, ганцаараа үлджээ.

D19d62 2 x800
2
Хэдэн зуун галактик Hubble Deep Field (HDF) дурангаар харагдаж байгаа нь.
 Манай ертөнц ийм байдалтайгаар 10 гаруй тэрбум жил болжээ.
Fd42ec 3 x800
3
Ангараг дээр нар жаргаж байгаа нь.
 2005 онд Спирит робот энэ зургийг буулгажээ.
56a929 4 x800
4
Хотын гудмаар цэрэг эр тайван зугаалж яваа мэт харагдавч үнэндээ тэсрэх 
бодистой машиныг аюулгүй болгохоор найдлага тээж явна. Умард Ирланд.
3b8771 5 x800
5
Нил Армстронг Сар луу нисэх аялалын үеэр.
D37eb7 6 x800
6
Энэ зургийг жүүд дүрвэгчид өөрсдийг нь үхлийн лагерь луу хүргэхгүй болсныг
 мэдсэний дараа буулгасан байна. Тэд аврагджээ.
704a7a 7 x800


7
Харахгүй байх нь жаргал. Зоогийн газрын гадаа унтаж байгаа орон гэргүй хүн. 
Милуоки, АНУ.




Cabdde 8 x800
8
1937 онд Нюрнбергт болсон Нацистуудын цуглаан.
F5f1b5 9 x800
9
Сансрын нисэгч Майкл Коллинзын буулгасан зураг. Тэр Нил Армстронг,
Базз Олдрин нартай нэг багт ниссэн боловч сарны гадарга дээр хөл тавиагүй юм.
525806 10 x800
10
Найман настай хүүхдийг машинаар дайрсан
 Литва эр гүн шоконд ороод байгаа нь.
Efa5c3 11 x800
11
1915 оны Армений геноцидын үеэр Турк түшмэл өлсгөлөн Армень 
хүүхдүүдэд зүсэм талх үзүүлэн даажигнаж байгаа нь.
E0f9dd 12 x800
12
Филиппиний улс төрч алагдахаасаа секундын өмнө гэр бүлийнхнийхээ зургийг 
буулгажээ. Зургийн зүүн дээд хэсгийг хараарай.
40fa04 13 x800
13
Энэхүү салхин сэнс гэнэт шатан дэлбэрч тэнд ажиллаж байсан хоёр
 инженерийн амийг авчээ. 2013 оны 10 дугаар сарын 29, Нидерланд.
E823bd 14 x800
14
Хятадын Шанси мужийн нэгэн хотод галт тэрэг хүлээж суусан хүн жамаараа
 нас баржээ. Тэнд явсан нэгэн лам талийгаачийн хойдхыг нь уншиж байна.
F20a83 15 x800
15
2011 онд Японд болсон цунамигийн гамшигт 
нэрвэгдсэн хотын оршин суугч бүсгүй.
8e6e7f 16 x800
16
Намибийн элсэн манхан
6f43e1 17 x800
17
Жаал хүү согтуу эцгээ сэрээхийг оролдож байна
4eb117 18 x800
18
“Винницийн сүүлчийн жүүд”. Үхлийн батальон СС-ын гишүүн хамгийн сүүлийн
 жүүдийг бусдынх нь шарилын өмнө буудаж байна. Украйны Винницид 1941
 онд түүнтэй хамт 28 мянган жүүд хүмүүсийг хядсан юм.
C885ab 19 x800
19
Хэн нэгэн амиа хорлохыг завдаж байгаа тухай утсаар мэдээлж байгаа хүн. 
Алтан Хаалга гүүр, Сан Франциско, АНУ.
C4c567 20 x800
20
Сонин хэлбэртэй үүлс
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.