“Шинэчлэлээр шийдье-222”уулзалт маргааш болно
2012-09-10

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газраас "Шинэчлэлээр шийдье-222" арга хэмжээг санаачлан сар бүр зохион байгуулахаар болсон. Анхны уулзалт энэ сарын 11-нд Төрийн ордонд болно. Төрийн хүнд суртлыг арилгах, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, авлига, хээл хахуулийг устгахад иргэн таны оролцоо хамгаас илүү чухал хэмээгээд Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн аж ахуйн нэгж, төрийн бус байгуулагуудад урилгаа илгээж байгаа аж. Энэ уулзалтын үеэр хуулийн дагуу бизнес эрхлэхэд чухам юу саад болдог, төрийн ямар дарамт байгаа талаар та бүхэн нээлттэй ярьж болох бөгөөд уулзалтад салбарын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газар, агентлагийн дарга нар оролцох юм байна.
www.unen.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






