Эмэгтэй гишүүд уулзалт хийнэ

УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 2012 оны сонгуулиар өмнөх Парламентынхаас гурав дахин нэмэгдсэн билээ. Хүн амын 50 хувийг бүрдүүлдэг бүсгүйчүүдээ төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалж, нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд УИХ-д бүлэг байгуулах “үүргийг” сонгогдсон есөн бүсгүйд төрийн бус байгууллагынхан өгсөн байна.
Иймээс УИХ-ын эмэгтэй гишүүд үйл ажиллагааныхаа зорилгыг эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд рүү хандуулж байгаа. Энэ талаараа өнөөдөр уулзаж ярилцах юм байна. Уулзалт Төрийн ордны Г танхимд 11.30 цагаас болно. Тэд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг энэ жилийн төсвийн тодотголд суулгуулсан бол өнөөдрийн уулзалтаар Эрүүл мэндийн яам болон нийслэлийнхэнтэй нээлттэй уулзалт хийж амаржих газрын асуудлыг хөндөж ярилцах юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.




