Кэти Перри Мадонна шиг болохыг хүсдэг

Америкийн дуучин Кэти Перри нэгэн цагт поп дуулиан болж байсан шаргал үст, секс бөмбөг Мадонна шиг болохыг хүсдэг тухайгаа Италийн “L"Uomo Vogue” хэмээх сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Нэгэн хэвийн стильд хэзээ ч баригддаггүй Кэти Перрид Мадоннаг шүтэн бишрэн онцгой шалтгаан байдаг аж. Тэрбээр “Би Мадоннаг карьераа эхэлж байхдаа өөрийн өвөрмөц зан араншин, үзэгчдийг өөртөө татах увадисаа брэнд болгож чадсан. Түүнийг юу сэдэж, юу гаргаж ирэхийг хэн ч хэзээ ч таамаглаж чаддаггүй болохоор тэр хүмүүсийн сонирхлыг үргэлж татаж чаддаг. Би түүний нэгэн адил арван жилийн дараа ч гэсэн хүмүүсийн сонирхлыг татдаг дуучин байхыг хүсдэг” хэмээн ярьжээ. Америкийн дуучин Кэти Перригийн “Teenage Dream” цомог амжилтаараа Попын хаан Майкл Жексоны “Bad” цомгийн дараа хоёрдугаарт бичигдсэн бөгөөд АНУ-ын Биллбордын жагсаалтанд тавдугаарт орсон байдаг. Кэти Перри өнгөрсөн жил инээдмийн жүжигчин Рассель Брэндээс салсан нь түүнийг хувийн амьдралдаа ч мөн Мадоннагийн ээдрээтэй, учир битүүлэг амьдралын хэв маягийг давтаж буйг харуулсан юм.
Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







