Бүсгүйчүүдийн шүтээн жүжигчин Жонни Дэппийн намтар уран бүтээл



Америкийн кино жүжигчин, найруулагч, хөгжимчин Жонн Кристофер Дэпп буюу Жонни Дэпп нь 1963 оны 06-р сарын 09-нд Америкийн Кэнтаки мужийн Оуэснборо хотод айлын том хүү болон мэндэлжээ. Дэппийн гэр бүлийнхэн 1700 онд Франц улсаас Виржиниа мужид цагаачлан ирсэн Пиэррэ Дэппийн үр удам юм. Түүний аав нь барилгын инженер байсан бол ээж нь зөөгч байжээ. Эрэгтэй дүү Даниэл нь зохиолч, эмэгтэй дүү Кристье нь Жонни Дэппийн хувийн менежерээр ажилладаг байна.



Дэппийг бага байхад нь түүний гэр бүлийнхэн олон удаа нүүдэллэн, хамаатан садангуудтайгаа нийлээд 20 гаруй өөр газар таран амьдарцгаадаг байв. 1978 онд түүний эцэг эх нь салж Дэпп ээж дээрээ үлджээ. Түүний бага нас их хүнд хэцүү, гэр бүлийн асуудлаар дүүрэн байсан учраас өөрийгөө зүсэх, ханах зэрэгт донтож байв.



 Тэрээр 1993 онд өгсөн ярилцлагадаа “ Миний бие бол миний амьдралын тэмдэглэл, яг л далайчид аялалынхаа адал явдлаар шивээс хийлгэдэг шиг миний биед байгаа сорив шивээс бүхэн утга учиртай ” гэжээ.



1980-аад онд Дэпп 12 настайдаа ээжээсээ гитар бэлгэнд авснаар найзуудтайгаа гаражинд тоглодог хамтлаг байгуулж, үүний дараагаар "Мэрэдит" нэртэй хамтлагт тоглох болжээ. Эцэг эх нь салсны дараагаар Дэпп сургуулиа хаяж, рок хөгжимчин болохоор сэтгэл шулуудсан ч гэлээ 2 долоо хоногийн дараа эргээд сургуульдаа орохоор очих үед нь, захирал нь түүнд хүсэл мөрөөдлөө дагаж хөгжимчин бол гэж хэлжээ.



 Дэпп "The Kids" нэртэй хамтлагт орж Лос Анжелес хотод нэгэн хөгжмийн студитэй гэрээ хийхийн өмнө хамтлагийнхаа нэрийг "Six Gun Methed" болгон өөрчилсөн ч, гэрээ хийхийн өмнөхөн хамтлаг таржээ. Удалгүй Дэпп "Rock City Angels" нэртэй хамтлагтай хамтран ажиллаж нилээдгүй амжилтанд хүрсэн юм.



1983 оны 12-р сарын 24–нд Дэпп "Lori Anne Allison" нэртэй хамтлагийнхаа басс гитарчин, дуучны эгчтэй нь гэрлэн гэр бүл болжээ. Түүний эхнэр нь нүүр хувиргагч байсан бөгөөд Дэппийг жүжигчин Николас Кэйжтэй танилцуулснаар түүний жүжигчний замнал эхэлжээ.



Ийнхүү 2 жилийн дараа 1985 онд Дэпп эхнэрээсээ салж жүжигчин Шэрилин Фэннтэй сүй тавьжээ. Түүний анхны кино нь "A Nightmare On Elm Street" кино байсан бол анхны гол дүрийг нь бүтээсэн кино нь "FOX" телевизийн "21 Jump Street" нэртэй цуврал бүтээл байсан юм. Үүний дараагаар Дэпп "Thrashin" кинонд тоглохын сацуу давхар найруулагчийн үүрэг гүйцэтгэж байлаа.



Өнөөдрийг хүртэл тэрээр нийтдээ 8 баримтат кино, 10 гаруй телевизийн бүтээл, 50 гаруй киноны гол болон туслах дүр, 4 киноны продюсер, 2 киноны найруулагчаар ажиллаж байсан юм.



Тэрээр энэ жилийн хувьд "The Lone Ranger" киноны Тонтогийн дүрийг бүтээсэн бол ирэх жилүүдэд "Transcendence" , "Into the Woods" , "Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales" , "World of Warcraft" , "Into the Looking Glass" хэмээх нилээдгүй олон кинонуудад дүр бүтээх болжээ.



Жонни Дэпп  2012 он хүртэл Ванэсса Парадис хэмээх дуучин, жүжигчин бүсгүйтэй гэр бүл байсан юм.



Харин саяхан тэрээр  Amber Heard гэх бүсгүйд гэрлэх санал тавьсан байна. Хоёр хосдоо аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.