Хүүхэд тань гэмт хэрэг үйлдэх вий?

Эзэгтэй таны  хамгийн хайртай бяцхан хүү эсвэл охин тань ойрд таны санааг зовоогоод байна уу?  Тийм бол та тэдэнтэй хамгийн дотноор ярилцаад үзээрэй. Үгүй бол тэд гэмт хэрэгт холбогдох замаа өөрийн мэдэлгүй сонгож байж болзошгүй шүү. Юутай ч эмэгтэйчүүд.мн нь насанд хүрээгүй хүн гэмт хэрэг үйлдэхэд юу нөлөөлдөг талаар хүргэхээр бэлдлээ. Мэдээж доорхи судалгааг хараад та хүүхдээ эдгээр хүчин зүйлсээс аль болох хол байлгахыг хичээгээрэй.

Нийтлэг байдлаар ажиглахад эцэг, эхийн хайр халамж дутах, амьдралын түвшин доогуур байх, ядуурал, ажилгүйдэл, гуйланчлал, тэнчүүчлэл, бусад хүмүүсийн муу нөлөө, гэр бүлийн хүчирхийлэл, насанд хүрсэн хүмүүс болон арай ахмад насны хүүхдүүдийн зүгээс гэмт хэрэг үйлдэх эсвэл гуйлга гуйхыг шаардан дарамтлах, сониуч, гэнэн зан, амархан автдаг байдал, багш нар, эцэг, эхчүүдийн таагүй харьцаа, сургууль завсардалт зэрэг олон төрлийн нийгмийн сөрөг үзэгдэл нь энэ төрлийн гэмт хэргийн үндсэн шалтгаан, нөхцөл болдог байна.

Өнөөдөр дэлхийн аль ч улсад буй кримнологийн тулгамдсан асуудал бол хүүхдийн гэмт явдлын өсөлт бөгөөд энэ төрлийн гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг юуны өмнө дотоод буюу субъектив хүчин зүйл, гадаад буюу объектив хүчин зүйл хэмээн салгаж үзэх боломжтой.

Объектив хүчин зүйлд:

-Ядуурал ажилгүйдэл

-Сургууль завсардалт

-Эцэг эхийн хайр халамж дутах

-Гэр бүлийн хүчирхийлэл

-Багш нар эцэг эхчүүдийн таагүй харьцаа

-Найз нөхдийн сөрөг нөлөө зэрэг хамаардаг

            Субъектив хүчин зүйлд :

-Сэтгэлзүйн ерөнхий шинж

-Төлөвшлийн үе

-Сониуч, гэнэн зан

-Өөрийгөө хэт үнэлэх хандлага

-Бусдын нөлөөнд амархан автдаг байдал

-Сахилга, хүмүүжилгүй байдал гэх мэт ордог

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.