Галбиртаа тааруулж хувцсаа сонгоход л болно

Бүсгүйчүүд бидний хэзээ ч мартдаггүй, мартах ч ёсгүй асуудлын нэг бол мэдээж бидний биеийн галбир. Төрөлхөөс заяасан биеийн галбираа бид аль болох энгийн, хэвийн хэмжээнд харагдуулахын тулд юу хийх ёстой талаар Emegteichuud.mn нь аминчхан зөвлөгөө хүргье. Энэ бол хувцаслах урлагаар биеийнхээ галбирыг засч харагдуулах явдал юм. Ингээд дараах хэдэн зөвлөгөөг уншаарай.
-Хэрвээ та туранхай бол атираа хуниастай, хөндлөн шугамтай, сул чөлөөтэй өргөн бүстэй даашинз буюу пальто, бэлхүүс тодруулсан том цамц, өмд өргөн сул, юбка дэрэвгэр хормойтой байвал зохицох ба босоо хээтэй, бариу, богино үстэй үслэг эдлэл зэргээс зайлсхийх хэрэгтэй
-Бүсгүй та махлаг бол бэлхүүсээр үл мэдэг бариу, бариу, бараг шулуун доошоо өргөндүү нарийн ханцуйтай босоо хээтэй ба шугамтай эсгүүртэй даашинз, хөндлөн шугамгүй, атираа хуниасгүй, нарийн бүстэй өмд, юбка өмсвөл зүгээр ба хөндлөн хээтэй, зузаан материалаас болон урт үстэй үслэг эдлэлээс зайлсхийх нь зүйтэй.
-Жижиг цээж, өргөн ташаатай бол бэлхүүсээр үл мэдэг бариу, ташаа бариагүй сул чөлөөтэй, том өргөн энгэр захтай, мөн дээд хэсгээрээ том халаастай, мөрийг өргөсгөсөн даашинз пиджак, өмд нь нарийн шугамтай, банзал атираа хуниасгүй байвал зүгээр буюу цээжний хэсгээр босоо хээнээс зайлсхийгээрэй
-Том цээж жижиг ташаатай бол гурвалжин хэлбэрийн гүн ухлаадастай зах, ташаа хүртэл босоо шугамтай, ташаа хавидаа том өргөн халаастай даашинз, богино пиджак, өргөн шуумагтай өмд, банзал атираа хуниасгүй байвал зүгээр. Цээжний хэсгээр хөндлөн шугамнаас зайлсхий, ташааны хэсгээр босоо шугамнаас зайлсхий, мөн өгзөг барисан байвал зохимжгүй.
-Харин богино цээж урт хөлтэй бол гол нь бэлхүүс тодруулаагүй шугамтай, ташаа хавьцаа бүстэй даашинз, урт пиджак, өмд энгийн сонгодог, богино юбка өмсөж доогуураа сул чөлөөтэй тавьдаг урт цамц зүгээр бөгөөд богино пиджак, цээжний хэсгээр босоо хээтэй хувцас өмсөхөөс зайлсхийгээрэй.
-Урт цээж богино хөлтэй бүсгүйчүүдийн хувьд мөн л бэлхүүс тодруулаагүй, бэлхүүснээс дээшээ бүстэй даашинз, урт пиджак, цамц өмсөж өргөн бус энгийн өмд, урт юбка өмсөж, өмдтэй хослол өмсөх хэрэггүй шүү. Ингээд эцэст нь танийг сайхан харагдана гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье, бүсгүйчүүдээ.







