Виктория Бекхем : “Хүмүүс намайг азгүйд тооцдог, гэхдээ...”

Виктория Бекхемийг мэдэхгүй хүн ховор. Алдарт Spice Girls хамтлагийн экс гишүүн, алдарт хөл бөмбөгчин Бекхемийн эхнэр гэдгээр нь хүн болгон мэдэх бизээ. Тэрээр маш чадварлаг дизайнер, загварын шинэ урсгалыг үүсгэн байгуулагч төдийгүй дөрвөн хүүхдийн ээж бөгөөд өөрийн дур булаам биеэ хадгалж үлдэж чадсан гайхалтай бүсгүй билээ. Гэвч...

Гэхдээ Викторияд нэгэн ер бусын зүйл байдаг юм. Тэр хэзээч инээдэггүй. Хэдэн мянган хүүхний хүсч мөрөөддөг амьдрал нь түүнд аз жаргал өгч чаддагүй юм гэж үү? Тэрээр үүнийг үргэлж үгүйсгэдэг. Виктория Бекхем: “Би өөрөө энэ уйтгартай дүр төрхийг олон түмний өмнө гарахдаа зохиодог юм. Энэ нь аз жаргалгүй эмэгтэй гэсэн үг биш юм. Би аз жаргалтай хүн. Би аз жаргалтай хүн шүү дээ гэж хаа сайгүй орилж хашгирч явах зохимжгүй биздээ. Тийм болохоор миний талаар буруу бодолтой явдаг хүмүүст хандаж хэлэхэд би маш аз жаргалтай хүн юм шүү” хэмээсэн юм.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.