Одоогийн оюутнууд ба дотуур байрны охид

Дунд сургуулиа төгсөөд оюутан боллоо. Оюутан болоход хэр байна даа. Тулгамдаж буй асуудлынхаа талаар хуваалцаач
Сургуулиа төгсөөд оюутан болоход үнэхээр баяртай байсан. Ингээд том хүн боллоо одоо л миний амьдралын алтан мөчүүд эхлэж байна гэж бодож байгаа. Сургуулиа төгсөөд Их сургуульд элсэн орж оюутан болсондоо. Тулгамдаж буй асуудал бол олон байна. Жишээлбэл амьдрах газрын асуудал хамгийн эхний тулгамдсан асуудал байсан.
Гэр бүлийнхнээсээ тусдаа амьдрахад ямархуу байна. Амьдарч байгаа газрынхаа талаар яриач
Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дотуур байранд байгаа оюутны байранд ороход эцэг эх маань дуртай байсан ч найзууд ч мөн адил нааштай хүлээж авсан. Гэрээсээ тусдаа амьдрахад сайхан байна. Яг л нэг амьдрал зохиогоод тусдаа гарч байгаа мэт эрх чөлөөтэй сайхан байна. Өрөөндөө байдаг эгч нартайгаа таарамж муутай байдаг болхоор жоохон асуудалтай байдаг.
Ямар асуудал тулгарч байна.
Өрөөний хамтран амьдрагчидаа хөгжилтэй амьдралын тухай ярилцаж дуу шуутай байгаасаа гэж боддог байсан тэгсэн харин эсэргээрэй байсан. Бүгд л тус тусынхаа юмыг хийж хэн ч юу ч ярихгүй онцгүй байдаг. Мөн юу ч ярьж дугарахгүй байж нэгдүгээр курсын оюутан гээд ч юм уу загнаж ууралдаг нь таалагддагүй.
Тэгээд байрандаа хэрхэн амьдарч байна. Хэрвээ өрөөнийхөнтэйгөө таарахгүй байдаг ч өөр өрөөний найзууд байгаа л биздээ?
Өөр өрөөний найзууд бол олон байгаа бас байрны жижүүр эгч нар их тус болдог. Мөн эмэгтэйч хэлгүй ах нар нэлээн тус дэм болдог. Ер нь эмэгтэйчүүдэд эмэгтэй найзаас эрэгтэй найз байсан нь дээр гэж ярьдаг байхаа.
Ер нь өөрийн чинь үеийн эмэгтэй оюутнуудын талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцаач
Нээх айхтар дүгнээд байх нь ч хаашаа ч юм. Гэхдээ 93 аас хойш онд төрсөн хүүхдүүд индиго гэж нэрлэдэг шүү дээ. Тиймээс урд урдны жилүүдийн оюутнаас оюуны чадварын хувьд илүү байх л гэж бодож байна. харин эмэгтэйчүүдийн хувьд урьдны оюутнаас хамаагүй дордсон гэж бодож байна. Монгол эмэгтэй хүн чинь цэвэр ичимтгий зантай намбатай соёлтой байх ёстой гэж байдаг. Гэвч одоогийн залуу эмэгтэйчүүд хэтэрхий задгай хувцаслахаас гадна. Ээж шигээ хоол хийж чадахгүй байж ааваасаа илүү архи даана гэдэг үг ч бүүр гарцан байсан гээд бодхоор ямархуу байгаа нь тодорхой байдаг.
Таны ойр орчимд тиймэрхүү хүмүүс хэр их байна. Хэрхэн өөрийгөө энэхүү муу зүйлүүдээс хол байлгаж байна.
Өөрийгөө тусгаарлаад найзлахгүй байна гэж байхгүй. Тиймээс ядаж 5-н удаа уулзхад нь нэг удаад нь очдог. Хэрэв очихгүй бол найз нөхөдгүй хэцүү л байна шүү дээ.
Танай байранд байдаг охид хэр шоудаж байна. Харилцааны хувьд хувь хүний хувьд?
Харилцааны хувьд ихэнх нь олон нийттэй харилцаж сурсан байдаг. Сурсан байхаас ч аргагүй оюутны байранд байна гэдэг газар газрын занг нь мэдэгдэхгүй олон залуустай харьцана. Хэрэв харьцаж чадахгүй бол байранд байна гэдэг бараг л байж боломгүй зүйл. Харин шоу цэнгээний хувьд янз янзын л охид байгаа. Хүнийг гадаад төрхөөр нь дүнгэж болохгүй гэдгийг байранд байдаг ах нар хэлж байсан эхэндээ итгэдэггүй байсан одоо бол харин итгэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Энэ бол хэзээ ч гарч ордоггүй сайн охин гээл бодонгууд оройд нэг том хар машин ирээд авах нь энгийн үзэгдэл. Энэ нээрээ аймар охин юмаа гээл бодход тун дажгүй даруухан наанаа галзуу маягтай охид ч байна. Ер нь янз янз байдаг.
Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье!







