Сексийн үеэр худлаа дүр бүү эсгэ!

Нэгэн судалгаанд эмэгтэйчүүдийн 71 хувь нь худлаа дур тавьж байснаа дурьджээ. Дур тавьсан мэт дүр эсгэх нь та хоёрын харилцаанд сэв суулгаж ч мэдэх аюултай. Орон дотроо илэн далангүй байж чаддаггүй эмэгтэй өөрийгөө сексийн хамтрагч гэхээсээ илүү жүжигчин мэтээр төсөөлдөг аж. Залуу бүсгүйчүүд эрчүүдэд таалагдахыг хэтэрхий хичээдэг нь тэднийг үнэнээ хэлэхийн оронд хоосон дүр эсгэж, дур тавьсан мэт жүжиглэхэд хүргэдэг аж. Харин энэ үед эр хүн эмэгтэйг жинхэнээсээ дур тавьсан эсэхийг мэдэхгүй өнгөрөх нь цөөнгүй. Энэ байдал удаан үргэлжлэх тусмаа хортой бөгөөд эцэстээ бэлгийн хөрөл, салалт зэрэг сөрөг үр дүнд хүргэж болох юм.
Та дур тавьж чадахгүй байгаагаа хамтрагчтайгаа илэн далангүй ярилцах нь зүйтэй. Гэхдээ энэ талаар орондоо биш, түүнтэй хамт шар айраг уух үедээ хэлэх нь дээр. Хамтрагчдаа зөв талаас нь ойлгуул. Түүнийг шүүмжлэх хэрэггүй. Хамтдаа гайхалтай секс хиймээр байгаа хэлж бие биендээ таашаал өгөх зүйл дээр анхаарлаа хандуул. Эрчүүд бүсгүйгээ сексийн тухай ярихад нь дургүйцдэггүй. Хэрэв хамтрагчдаа юу хүсч байгаагаа ойлгуулвал та хоёрт юу хэрэгтэйг олж мэднэ.
Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.






