ЯПОН-оор “амьсгалах” өдөр -ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн, “Эвент мастерс” ХХК хамтран “INTERNATIONAL CULTURAL TOUR – 2017” цуврал төслийг эхлүүлэхээр болсноо дуулгасан.
Дэлхийн бүх улс орны өв соёлыг сурталчлах, тэдгээр улсад суралцаж, ажиллаж амьдарч байсан хүмүүс, Монгол улсад ажиллаж амьдарч буй бусад орны иргэдийг хамруулах энэхүү цуврал арга хэмжээний салхийг арлын орон Японоор эхлүүлээд байгаа билээ.
Япон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойтой жил тус улсын өв соёл, үндэсний хувцас, хоолны урлаг, аялал жуулчлалыг сурталчлан таниулах зорилготой “TOKYO NIGHT -2017” Бишрэлтийн “The Embassy” ресторанд энэ сарын 28-нд болоход ТАВХАН хоног үлдлээ.
Энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд үйл ажиллагаа “International expo”-гоор эхлэх бол “International party tour 2017”-гоор үргэлжилнэ.
“TOKYO NIGHT -2017”-гийн хөтөлбөрийг танилцуулбал,
Japan expo:
Орчин цагийн Япон соёлын илэрхийлэл болсон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга
Тokyo nignt event:
-Угтах ёслол \зураг авалт, зочдын сэтгэгдэл
Үндсэн арга хэмжээ:
-Зохион байгуулагчдын мэндчилгээ
-Япон үндэсний болон орчин үеийн бүжиг
-Кэндо, иогийн үзүүлбэр
-Япон брэндийн шагналтай хөгжөөнт тэмцээн
-Хамтлаг, дуучдын амьд тоглолт
Тусгай меню:
-Япон үндэсний зоог багтаж байна.
Тэр чигээрээ ЯПОН-ыг санагдуулах энэ өдөр “Romance”, “Чинийх” зэрэг соло уран бүтээлээ Хатариш Мино дуулах бол үзэгчдийн эртний танил Японы “Зуурдын сэтгэл” киноны дуугаар бэлэг барина.
Түүнчлэн өнгөрсөн жилийн “Авьяаслаг Монголчууд” шоугаар үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж, шалгуур өндөр Дээгийгээр Алтан баззер даруулж чадсан нэгэн болох иогчин Ц.Мөнхсайхан болон түүний нөхдөөс бүрдсэн “BLACK CORE” extrem group-ийн үзүүлбэр “адреналин”-ийг жинхэнэ утгаар нь ялгаруулж мэдэх юм.
Кэндо бол хүнийг хөгжүүлэх талаараа хамгийн сонин содон спорт гэлцдэг. Тэгвэл Кэндогийн гайхамшгийг “Сэлэмний замнал” болох Японы үндэсний тулааны урлагаар хичээллэгсдийн нэг нь хүчний ханз бүхий “Чикара” клубынхэн үзүүлнэ. Болоогүй тэд ЯПОНООР амьсгалсан тэр өдөр мөн л бэлэг барихаар төлөвлөжээ. Бүүр тодруулбал “Кэндо”-гийн урлаг спортын талаар мэдээлэл өгч, кэндогийн танилцуулах үзүүлбэр үзүүлэх ба зөвхөн энэ өдөр Чикара Клуб эхний нэг сар 50% off хичээллэх боломж олгохоор болжээ.
“Өөрийгөө бага зэрэг шуналтай нэгэн” гэж тодорхойлсон бүжигчин М.Бямбаа энэ үдшийн гоо бүсгүйчүүдийн нэг байх болно. Үзэгчдийн хувьд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээр танигдсан тэрээр олон янзын дүр бүтээхийг хүсдэг гэх бөгөөд идэр залуу насандаа ганцхан бүжиглээд зогсохгүй өөрийгөө олон талаар сорьж, үүгээр өөрийгөө хөгжүүлэхсэн. Бүжигчин бол залуу насны мэргэжил. Нас ахихын хэрээр хүссэн, хүсээгүй тайз бид нарыг голоод л ирнэ шүү дээ хэмээн яаравчлах нь бий. Тайз бас дэлгэцнээ ийнхүү тун ч олон дүрд хувилах бүжигчин шувуухай гагцхүү тэр л үдэш Япон бүсгүйн дүрд хувирна.
Дээд зэргийн үйлчилгээний соёл, тав тухтай орчин, мэргэжлийн хамт олны ур чадварыг харуулах “КИОТО” арьс гоо заслын эмнэлгийнхэн “TOKYO NIGHT -2017”-д ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР оролцож, тэр үдэш тэнд хурсан олонд санаанд оромгүй бэлгийг барих нь ээ. Үүнээс цаашхийг гэнэтийн бэлэг учраас нууцлая. Ямартаа ч КИОТО-гоос олгож байгаа алдаж боломгүй алтан боломжийг атгаад аваарай гэж аминчлан зөвлөх байна.
Ийнхүү зөвхөн Японоор амьсгалж, дуучин Мино, бүжигчин Бямбаа нарын гоо бүсгүйчүүд кимоногоор гангарч, сэлэмний шидийг Чикара-гийн тамирчид үзүүлж, “аймшигт” иогчид болох “Black core” тайзыг эзэгнэн, суши мастер Ариукагийн гарын хоолыг амтална гээд нарийн нандин “меню” бүхий сюрпризүүд багтжээ.
Үүнээс цаашхийг Японд “дуртай” олныг очоод л үз хэмээн санал болгох байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






