Х.Баярмаа хагас финалд шалгаран үлдлээ
2012-08-02
Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн ӨМӨЗO-ны Ордос хотноо өнгөрсөн сарын 18-нд эхэлж энэ сарын 18 хүртэл үргэлжлэх юм. Эх орноо төлөөлөн тэмцээнд оролцож буй Хүсэлбаатарын Баярмаа одоогийн байдлаар “Топ модель”, “Авьяаслаг мисс”-ийн номинацид амжилттай оролцож, хагас финалд үлдээд байгаа аж.
Түүнчлэн энэ жил тэмцээнд “Мултьмедиа авардс” номинаци нэмжээ. Ингэснээр “Фэйсбүүк” хуудсандаа хамгийн олон санал цуглуулсан мисс хагас финалд өрсөлдөх эрхтэй болно. Монгол Улсаа төлөөлөн “Дэлхийн мисс 2012”-т оролцож байгаа Х.Баярмааг дэмжихийг хүсвэл www.facebook.com/ pages/Miss-World-Mongolia/383766738347975 холбоосор санал өгөх боломжтой. Бүсгүйчүүдээ саналаа өгцгөөе.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





