Английн хатан хааны дизайнер Монголд “Serap Pollard-london” хаалттай загварын шоугаа хийнэ

Дэлхийн загварын ертөнцөд өндрөөр үнэлэгддэг, Английн хатан хааны дизайнер Серап Поллард манай улсад иржээ. Турк гаралтай алдарт дизайнер Монгол-Туркийн 45 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Serap Pollard-london” загварын шоугаа хүргэхээр ирсэн байна. Түүний загваруудыг Туркийн топ моделиуд амилуулах гэнэ.

Серап Поллард Монголд зочлох үеэрээ "Урлах эрдэм" дээд сургууль, "Говь" компанид зочилж Монголын дизайнеруудтай уулзаж ярилцах аж. Мөн уг загварын шоуг арга Монголын үндэсний дизайнеруудын холбооноос зохион байгуулж байгаа юм. “Serap Pollard-london” шоу энэ сарын 20-нд хаалтай хэлбэрээр зохион байгуулагдахаар болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.