Нийтлэлч Ж.Урангуа: Дөргөнэ хатан
Эзэн Богд Чингис хааны гутгаар хүү Өгэдэй /1185-1241/ хаан 1229 онд Монголын их хааны ширээнд заларчээ. Түүний хатан Дөргөнэ хааныг нас барсны дараа 1242 оноос 1246 он хүртэл Их Монгол Улсын төр барьсан бөгөөд монгол эмэгтэйчүүдийн дотроос анх төр барьсан хүн юм.
Дөргөнэ Мэргид аймгийн ноён Тогтох бэхийн ууган хүүгийн гэргий байжээ. Гэтэл Чингис хаан Мэргэдийг байлдан дагуулахдаа түүнийг олзолж хөвгүүндээ өгснөөр хаан ширээ залгамжлах болсон Өгэдэйн зургаадугаар хатан болсон амуй.
Дөргөнэ Өгэдэй хааны хатан болоод Гуюг, Годан Хүчүх, Холчар, Хадаан хэмээх таван хөвүүн төрүүлсэн тухай түүх сударт тэмдэглэсэн нь бий. Төрөлхийн зоримог, шударга зантай, чадварлаг Дөргөнэ бусад хатдаасаа илүү хааныхаа хайр сэтгэлийг булааж чаджээ.
Тиймээс ч Өгэдэйн хатадын дотроос нэн эрхэм Дөргөнэ байжээ.
Өгэдэй хаанчлалынхаа сүүлийн үед бор дарсанд орж төрийн хэргийг цалгардуулах болсон тул Дөргөнэ хатан төрийн хэргийг орлон эрхлэх болжээ. Тэрээр лалын худалдаачдыг дотночлон тэдэнд зүйл бүрээр тусалж дэмжиж байсан аж. Ялангуяа лал худалдаачин Абдурхман, хатанд онцгой дотночлогдож, 1240 онд эзлэгдсэн орнуудын олон мужаас гааль татвар хураагч түшмэл болон дэвшсэн байдаг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







