Гүнжээ охидын захидалд хариу илгээлээ

1. Ер нь хэдэн наснаас нүүрээ будаж эхэлвэл зүгээр вэ? Манай нэг хамаатны охин 7-р ангийн хүүхдүүд нүүрээ буддаг гэсэн энэ зүгээр үү?

Сайн байна уу? Хонгорхон охин минь, чамд энэ өдрийн мэндийг хүргэе.

Монгол орны хувьд эрс тэс уур амьсгалтай учраас нүүрээ нар, салхины нөлөөнөөс хамгаалахын тулд будахад ямар нэгэн асуудалгүй гэж бодож байна. Харин аливаа асуудалд тунг нь тааруулах гэж нэг зүйл байдгийг санаарай.

2. Сайн  байна уу? Би жирийн нэг ээж байнаа. Ойрд нэг асуудал миний санааг их зовоогоод байх болсон юм. Миний хувьд анх удаагаа энэ сайт руу орж ирж байна. Миний охин 2 нас гарантай саяхнаас бэлэг эрхтэнийг нь тойроод  гараад байх юм. Энэ тосны харшил юм болов уу? Өвчин юм болов уу? Хаана үзүүлэх вэ хэлж өгч туслаач. Нэг тос түрхсэн юм тэгээд л тэгчих шиг боллоо.

Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Тухайн тос нь ямар тос байснаас шалтгаалан хүүхдийн арьсанд таарахгүй харшил үүсгэсэн байж болох юм. Тиймээс  та эхлээд охидын эмчид хандаарай.

3. Гүнжээ эгчээ би одоо 10 настай.  Манай ангийн хүүхдүүдийн хөх нь 8 настай байхад нь ургаж эхэлсэн гэсэн. Минийх харин ургахгүй юм. Ер нь хөх ургахаар ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ? Яаж хөхөө хурдан ургуулах вэ?

Сайн байна уу? Хонгорхон охин минь, чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүн болгоны биеийн хөгжил өөр өөрөөр явагддаг. Зарим хүүхдийнх хурдан байхад зарим хүүхдийн удаан байдаг. Энэ нь гэхдээ буруу муу зүйл биш юм тиймээс сэтгэлээр унах хэрэггүй дээ. Эмэгтэй хүний хөх ургах үе нь 10-12 наснаас эхэлдэг. Тиймээс чиний хөх одооноос ургаж эхэлнэ. Хөх ургаж эхлэхдээ маш их хөндүүрлэдэг. Тиймээс аль болох хөндөхгүй байхыг санаарай.

4. Сайн байна уу? Охид бүсгүйчүүдийн асуудалд зөвлөгөө өгөн тусалж байдагт чинь их талархаж байна. миний харахад манай охид, бүсгүйчүүд БЗДХ болон түүний шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх мэдлэг маш дутмаг байна. Үүнээсээ ичиж санаа зовоод эмчид үзүүлэхгүй удсаар эсвэл яаралтай эмчид хандах ёстойгоо мэдэхгүйн улмаас улам хүнд нөхцөл байдалд ордог. Иймээс БЗДХ –уудын нэр, төрөл, шинж тэмдгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тусгайлан нийтэлж өгөөч. 

Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид таны хүссэн мэдээллийг тун удахгүй дэлгэрэнгүйгээр нийтлэх болноо.

5. Сайн байна уу? Би өмнө жирэмлэхээс сэргийлэх эм ууж байгаад тэр эмээ дуусгалгүй хаясан юмаа. Тэгээд сарын тэмдэг маань ирсэн л дээ. Тэгээд сарын тэмдгээ дуусгаад  2 хоногийн дараа хамгаалалтгүй бэлгийн харилцаанд  орсон юм. Тэгээд жирэмсэн болсон болов уу?

Сайн байна уу? Хонгорхон охин минь, чамд энэ өдрийн мэнд хүргэе. Дааврын хавсарсан эм нь бусад жирэмснээс хамгаалах аргаас өөр юм. Учир нь бусад жирэмснээс сэргийлэх аргыг хэргэлээд орхисны дараа тодорхой хугацааны дараа жирэмслэх боломжтой болдог бол дааврын эмийн хувьд эсэргээрээ хурдасдаг. Тиймээс зарим тохиолдолд хүүхэд олохгүй байгаа хүмүүс ууж хэргэлж байгаад дундуур тасалж жирэмсэлсэн тохиолдолууд байдаг. Гэхдээ хуанли хөтөлдөг бол, сарын тэмдэгийн мөчлөгөө нарийн сайн тооцдог бол эрсдэл бага байж болох юм. Магадлал бага гэж санаа амралгүй бэлгийн харьцаанд орсоноос хойш 10 хоногийн дараа тестээр шалгаж үзүүрэй.

6. Сайн байна уу? Би найз залуутайгаа үерхээд  9 сар болж байна. Би найз залуудаа анх өөрийн биеийг зориулсан. Бид 2 аав, ээжтэйгээ хүртэл танилцсан. Тэгтэл нэг өдөр хуучин найз охиных зургийг олсон, тэрийг тэвчээд өнгөртөл саяхан бас өөр охинтой уулзъя гэх мэтээр дотно мессежээр харилцсныг нь бас оллоо. Бас тэр зэргийг нь олсон охиныг санадаг гэж найздаа хэлсэн  байна лээ. Би энэ бүхнийг мэдээд үнэхээр шоконд орсон. Одоо ахиж итгэж чадахгүй байна. Надаас уучлал гуйгаад байгаа би үнэхээр яахаа мэдэхгүй байна. Одоо үнэхээр хуурахгүй байх гээд  л бодоод явж байна. Гэхдээ шөнө болгон бодогдож орондоо уйлах юм. Би яасан нь дээр вэ?

Сайн байна уу? Хонгорхон охин минь, чамд ямар хэцүү байгааг би ойлгож байна.

Юуны түрүүнд чи найз залуутайгаа хамтын амьдралаа төсөөлөөд нэг үзээрэй. Өөрийн хосдоо итгэл алдарсан олон тохиолдлыг харахад тэдний харилцаа жаахан юман дээр л урьдын болсон явдлыг сөхөж, магадгүй зарим тохиолдолд хэн нэгэнтэй үндэслэлгүй хардаж хэн хэнийгээ зовоох явдал их гардаг.  Иймээс л хосуудын хоорондох “итгэл” бол маш эмзэг, маш үнэ цэнэтэй зүйлүүдийн нэг байдаг. Хамгийн эцсийн шийдвэрийг охин минь чи л гаргах учраас маш сайн тунгаан бодоорой. Хосуудын хувьд бие биенээсээ уйдах үе гардаг ч чиний асуудлын хувьд есөн сар гэдэг дэндүү богинохон хугацаанд найз залуу чинь өөрийгөө таниулжээ. Гэхдээ энэ асуудлыг өөдрөг талаас нь бас харах гээд нэг үзээрэй. Чи түүний эхнэр болчихсон, хүүхдийг нь төрүүлчихсэн үед найз залуу чинь ийм зан гаргасан бол яах вэ? “Зарим төгсгөл зарим сайхан эхлэл” байдаг гэдэг үгийн талаар эргэцүүлээд нэг үзээрэй. Би чамайг өөртөө хайртай, өөрийг чинь хүндэлдэг нэг сайн залуугийн эхнэр болчихсон аз жаргалаар дүүрэн амьдарна гэсэн сайхан төсөөллөөр энэхүү захиагаа өндөрлөе.

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ану (59.153.114.60) 2018-08-24 11:45:10
сайн бну би 16 настай миний саяханаас их сонин болоод бгаалдаа зарим хэсгээрээ хүрэн судал гарч ирээд бха юмаа ясанг нь сайн мдэхгү бна яхуу
Хмм (66.181.186.153) 2018-01-31 23:59:04
Би одоо 13 тай айр том хөхтэй би спортод маш хайртай бүжиглэнгээ дуулах дуртай гэтэл энэ том хөхнөөсөө болоод юу ч хийж чаддагүй бие тамир дээр гүйхээр том ангийн ах нар гээл зах зухаасаа тэр охины хөхийн хардаа очоод базчих уу гэх мэтийн яриа сонсогддог үнэхээр эвгүй 75c г зүүдэг яаж хөхөө жижигрүүлэх вэ
хулан (43.242.243.104) 2016-04-18 01:19:58
sain baina u bi odoo 15 tai gewch ***** urgahgu ym yah we nadad tuslach uyiin huuhduudes het turanhai
zaya (122.201.24.16) 2015-03-19 21:44:20
Sain baina uu ene odriin mend Bi 16 nastai minii ***** eroosoo urgahaa bolichloo ayguu jijken uunese ih sanaa zovoh uma zovolgoo ogooch
handaa (112.72.13.207) 2014-11-21 18:35:51
Sain bnuu bi odoo 15tai uein ohiduudin mani ***** ni urfasan miniih tegtel er urgahgui baih yum yaj urguulah ve
supermarry (150.129.143.14) 2014-10-28 19:13:42
Мєнгєтэй болохыг хvсч байгаа биз дээ Vvнийг уншаад хэрэгжvvбэл таны хvсэлд нелеелех болно шvv Амжилт хvсье Хариу бичээрэй Асуух зvйл байвал асууж болно шvv Би эхлээд доор бичсэн зvйлд итгэлгvй vvнийг тоолгvй хэд хэдэн удаа гvйлгэж хараад єнгєрсєн юм Дараагийн удаад vзээд алдъя алдах зvйл байхгvйгээс хойш юмыг яаж мэдэхэв гээд энэ web-д элссэн юм Би авах мєнгєнийхєє эхний хэмжээг 50-оос эхлэн авахаар тохируулж єглєє нь юу vр дvн болсон гэж санана Та ч бас миний араас явж мєнгєтэй болоорой Гэнэт их мєнгєтэй болохсон гэж санаашралгvй сардаа хэрэглэх мєнгє ч бага боловч олохын тєлєє энэхvv ажлыг эхлээрэй гэж зєвлєе Гэртээ сууж байгаад гарын дор ойр зуурхан юм хийгээд мєнгє авлаа гэж бодож болох юм шvv За тэгээд хэр зэрэг мєнгєтэй болох нь таны хичээл зvтгэлтэй ажилласнаас хамаарна шvvДоор дурьдсан нєхцєл бvхий орчинд ажиллаж амьдардаг хvмvvст энэ ажлыг хийхэд хамгийн боломжтой байх болно Интернет сvлжээнд холбогдсон ажил эрхэлдэг байх Интернетийг єдєрт 2-оос дээш цаг ашигладаг байх Гэрээ
Номун (202.179.11.202) 2014-10-23 18:10:29
Сайн байна ууби найз залуугаар үерхээд 9 сар болж байнаБИ дөнгөж 13 нас хүрсэнЭнэ үйлийн минь буруу гэдгийг мэдэж байнаСалшиж ч болноГэхдээ би найз залуудаа маш их хайртайБи салмааргүй байнаГэхдээ эрт үерхэж болохгүйлдээОдоо яахуу надаа тус болооч
aarii (150.129.140.106) 2014-10-02 20:06:33
Sn bnu Gunjee egche nadad zaavl helj tuslch bi odoo 14 tei minii hohnoos tsagaan um garaad bh yum yh ve yu yum bol ugasa gardg yum bolu
oogii (122.254.119.38) 2014-06-22 22:39:46
minii bienii ym 5 sar irsenguu bi odoo 14 nastai
сарнай (112.72.13.214) 2014-05-12 21:23:33
Sain bnu bi 13 nastai minii ***** odoo hurtel urgahgui bna bi yah heregtei ve manai angias bi l gantsaaraa huhguii minii ***** 1 tal uvduj bgad odoo ali ni chi uvduhgui yahchgui bna bi yah heregtei ve zuvulguu uguuch
Заяа (202.179.10.150) 2014-04-23 23:49:51
Би 17 настай миний хөх ерөөсөө ургахгүй юм санаа их зовоод байх юм аа яавал зүгээр бол эмчид хандах уу Хүмүүс зарим хүнийх орой ургадаг гээд бх юм яавал зүгээр вэ
doko (103.26.194.81) 2014-02-06 22:32:42
Sn bnu bi odo 15tai mini ***** tomorj bgd namras ogtsom jijgirj zulhun uuh l bgm shg blchhlo yah we en yunih wee ymr ngn hawdr bsh bz Nilen tomrj bgd odo bur dunguj urgj bga ym shg l blod dotorh hatu zuiln alga blchhlo sana zowod hend handha mdhgu zndu udsan ndd hurdn hariu ugj tuslarai