Мисс Б.Билгүүнзаяа “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнээс тусгай байрын шагнал хүртлээ

“Miss Asia Pacific World 2013″ тэмцээн энэ сарын 15-30-ны өдрүүдэд Сөүл хотод амжилттай зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцсон Б.Билгүүнзаяа эхний тавд шалгарч тусгай байрын шагнал хүртжээ.



Б.Билгүүнзаяагийн хувьд 19 настай бөгөөд “Монголын Сайхан бүсгүй-2011” тэмцээний дэд байрын эзэн болж байсан юм.



“Miss Asia Pacific World 2013″ тэмцээнд тавин орны 50 сайхан бүсгүй гоо сайхан, авьяас чадвараараа өрсөлдсөн бөгөөд тэргүүн байрын титмийг Энэтхэгийн гоо бүсгүй Шристи Рана хүртжээ. Харин дэд байранд Египт, гутгаар байранд Казахстан, дөтгөөр байранд Оросын гоо бүсгүйчүүд тус тус шалгарчээ. Шристи Рана  тэргүүн миссийн титмийг хүртсэнээр цаашид олон  улсын хэмжээнд загвар өмсөх, сурталчилгаанд оролцох,  кинонд тоглох эрхтэй болжээ.



Түүнчлэн манай үндэсний дээл “Miss Asia Pacific World 2013″ тэмцээний хамгийн сайхан үндэсний тоонд багтсан байна.

Эх орныхоо нэрийг өндөрт гаргасан мисс Б.Билгүүнзаяадаа угшигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс цаашид оролцох уралдаан тэмцээнд нь амжилт хүсье!












Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.