Оросын Ерөнхийлөгч В.Путин эхнэрээсээ саллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 30 жил ханилсан эхнэр Людмила Александровнагаас салж байгаагаа мэдэгдлээ. Тэд сүүлийн нэг жилд анх удаа хамт  Кремлийн ордонд тоглогдсон “Эсмеральда” жүжгийг үзэн, дараа нь гэр бүл салж буй талаараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 “Гэр бүл салалтын тухай шийдвэрийг бид хамтран гаргасан. Миний бүхий л үйл ажиллагаа олон нийтийн нүдний өмнө ил байдаг. Заримд нь таалагддаг, нөгөө хэсэгт нь таалагддаггүй байх магадлалтай нь мэдээж.  Гэхдээ гэр бүл салалт бол ил байх албагүй, сүр дуулиан болгох шаардлагагүй” гэж Путин “Россия 24” телесувгийн сэтгүүлчдэд ярьжээ.
Энэ үеэр Людмила мөн “Бидний энэхүү хамтын шийдвэр бол боловсон салалт. Бид бараг уулзалдахаа байсан учраас ийм алхам хийхэд хүрч байна. Владимир Владимирович маш их завгүй ажилтай байдаг, хүүхдүүд өсч томроод өөрсдийн амьдралтай болсон, би өөрөө олон нийтийн нүдэнд ил амьдрахыг хүсдэггүй гээд олон хүчин зүйлс нөлөөлсөн гэж болно. Бид хэдийгээр салж байгаа ч үргэлж ойр дотны хүмүүс байх болно. Намайг дэмжиж байсанд нь би Владимир Владимировичэд байнга талархаж байх болно”  гэж өгүүлсэн байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.