Брэд Питт, Жоли нар удахгүй хуримлана
2012-08-11

Холливүүдийн алдарт хосууд болох Брэд Питт, Анжелина Жоли нар долоон жилийн турш хамтдаа амьдарсан ч хуримын товоо зарлаагүй байсан юм. Харин хосууд Францын үзэсгэлэнт байгаль цогцолсон Chateau Miraval тосгонд энэ долоо хоногт хуримаа хийхээр товложээ. Тэдний хуримын гэрч нь Бредийн аав, ээж байх гэнэ. Олны анхаарлыг татсан тансаг хуримын эзэн сүйт бүсгүй Анжелина 250,000 ам.долларын үнэ бүхий цагаан алттай алмазан үнэт эдлэлээр гангарах гэнэ. “The Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Бред Питт ийнхүү хуримын товоо зарлаж, бэлтгэл ажилдаа орсон тухай ярьжээ. Түүний мэдээлснээр тэд өөрсдийн хуримандаа 35 сая ам.доллар зарцуулах аж.
news.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





