Шинэ 7 хоногийн цаг агаарын мэдээ

Шинэ 7 хоногийг эрч хүчтэй эхэлсэн биз дээ! Бүсгүйчүүдээ. Энэхүү  7 хоногт бүсгүйчүүд та бүхэн сар шинэ дээ бэлдэх гээд завгүй өнгөрөөх байх. Тэгвэл их ачаалалтай үед ажил амьдралаа зохицуулахад цаг агаарын мэдээ бидэнд хэрэг болдог. Ингээд бүсгүйчүүддээ шинэ 7 хоногийн цаг агаарын ерөнхий төлвийг хүргэж байна.



Ирж  буй 7 хоногт ерөнхий хүйтний эрч буурна.  1 сарын 23-нд бага зэргийн цас орж, салхи түр зуур 12-14 м/с хүртэл ширүүсч зөөлөн цасан шуурга шуурна. 1 сарын 21-ээс хүйтний эрч суларч шөнөдөө Буянт-Ухаа, Багануур, Тэрэлж орчмоор 23-28 градус, бусад дүүргээр 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Өнөөдрийн цаг агаарын мэдээ

Хур тунадас:  Өчигдөр өдөр Улаанбаатар хотын төв хэсгээр 0,2-0,4 мм цас орсон байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбай дээрх цасны зузааны хэмжилтээр 2-8 см цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс Буянт-Ухаа орчмоор 8 см буюу хамгийн их зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Температур: Өчигдөр өдөр 11.0-13.0 градус,  өнгөрсөн шөнө Буянт-Ухаа, Багануур, Тэрэлж орчмоор 30.6-33.5 градус, бусад дүүргээр 23.2-27.0 градус хүйтэн байв.
Салхи: Нийт дүүргээр секундэд 5-10 метр байлаа.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.