Моника Белуччи: Би харанхуйгаас хайгуул хийх дуртай.

Энэ удаад та бүхэндээ алдарт жүжигчин Моника Беллучигийн "Talks" онлайн сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Хатагтай Белуччи, Та сайхнаараа байхын тулд хүчин чармайлт их гаргаж байна уу?

Гоо сайхан байдал тодорхой хэмжээнд сонирхол татдаг. Гэхдээ Оскар Вийлдийн хэлснээр тэрхүү сонирхлыг хадгалж үлдэх өөр зүйл байхгүй бол гоо сайхан ердөө 5 минутын л хугацаатай. Хэрвээ надад зөвхөн гоо сайхан л байсан бол би энэ төрлийн карьерыг сонгохгүй байх байсан. 

Таны гадаад байдал таньд тээртэй санагдаж байсан уу?

Тийм, мэдээж. Учир нь би загварын бизнесээс ирсэн шүү дээ. Загвар болон гадаад төрх хоёр хамдаа байхдаа давхар асуудлуудыг үргэлж үүсгэж байдаг. Карьерийг явуулахад хэцүү асуудлууд тулгардаг. Учир нь хүмүүс бодохдоо би сайхан байх нь тэнэг л байна гэж ойлгодог. Гэхдээ энэ яг л олны өмнө маск зүүчихсэн юм шиг л байдаг. Чи өөр бусдын хүссэн тэр л хүн байх ёстой байдаг.

Ийм болохоор л та тийм онцгой дүр сонгодог гэж үү?

Магадгүй тийм.

Та өөрийгөө нотолсоор л байна уу?

Бусдад бишээ, зөвхөн өөртөө л.

Үнэн үү?

Мэдээж. Надад судалгаа хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн эрсдэлтэй зүйлтэй, шинэ санаатай ирвэл надад сонирхолтой санагдвал би үүнийг хийх л болно. Би кинонд шүүмжлэл дэвшүүлэхэд дуртай. Би хүний дотоод ертөнцийг мэдмээр санагддаг.

Та киног давтаж үздэг үү?

Үгүй, би киног хэзээ ч хоёр удаа үздэггүй. Гэхдээ би магадгүй удаан хугацаа өнгөрсний дараа дахин үздэг байх. Саяхан Малинаг дахин үзэхэд хөгжилтэй санагддаг.

Таны нөхөр Винсент Кассел бас жүжигчин шүү дээ. Та дэлгэцийн ямар дүрд нь илүү дуртай вэ?

Би Месрине киног үзэж байхдаа шоконд орох шиг л болсон, учир нь би үнэхээр гайхалтай тоглолтыг харсан. Би бүр түүнийг таниагүй. Тус кинонд тэр хүүхэдтэйгээ шоронд ярилцдаг хэсэг байдаг, энэ нь үнэхээр гайхалтай үзүүлбэр болж чадсан.

Та хоёр таны ажил болоод киноны талаар хоорондоо ярилцдаг уу?

Үгүй. Винсент бид 2 өөр өөр ертөнцийн хүмүүс. Би түүний найзуудыг мэдэхгүй. Тэр ч минийхийг мэдэхгүй. Бид чинь өөр хүмүүс шүү дээ. Бидэнд ижилхэн амьдрал ч байхгүй. Нэг л өдөр би өөрийнхөө ертөнцөөс тэр өөрийнхөө ертөнцөөс ирсэн, тэгээд бид бие бизтэйгээ уулзсан. Би бусдаас хараат байхыг хүсдэг. Тэр ч тийм. Энэ нь л бидний одоо хамтдаа байгаа шалтгаан байхдаа.

Энэ нь та хоёр хүүхдүүдээ өсгөхөд хэцүү биш гэж үү?

Үгүй.

Охид чинь эцэг эхээ яг ямар ажил хийдгийг ойлгодог болов уу?

Үгүй. Миний охин надад: Үгүй шүү ээжээ, би тань шиг л болно, ажил хиймээргүй байна. Би зөвхөн ээж л баймаар байна. Би хөгшөрч харин миний охидууд ажиллах болно гэж хэлсэн. Энэ маш гайхалтай. Яагаад гэвэл тэр ажиллахгүй гэдэг. Тэр бас хэлэхдээ: Амьдрал сайхан, бид үргэлж том зочид буудалд эсвэл байшинд байдаг үнэхээр гайхалтай гэсэн. Тэр үргэлж миний дэргэд байдагт нь би аз жаргалтай байдаг.

Тэр нэг өдөр жүжигчин болвол яах уу?

Тэгж бодохгүй байна.

Яагаад?

Яагаад гэвэл энэ гайхалтай ажил ч хэрвээ тэр надад “баатар” болмоор байна гэж хэлвэл би үгүй гэж хэлэхгүй. Учир нь хүн амьдралд хүссэнээр байх сайхан шүү дээ. Хэрвээ тэрний сонирхол жүжиглэх бол “тэрийгээ л хийнэ биз”

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.