Өнгөрсөн долоо хоногийн шилдэг сэтгэгдэл
Шинэ долоо хоногийн мэнд бүсгүйчүүд ээ. Өнгөрсөн долоо хоног бидний хувьд амралт зугаалга, алжаал тайлах аз жаргалын өдрүүд байлаа. Харин энэ өдрүүдэд манай хүндэт нийтлэлч Ж.Урангуагийн “Дөргөнэ хатан” нийтлэлийн дор ирсэн сэтгэгдэл шилдэгээр шалгарсан байна. Уран тансаг хийгээд ухаалаг үгсээр сэтгэгдлээ илэрхийлсэн уншигч бүсгүй таньд баярлалаа.
“Тун сайхан түүх юм. Нэгэнт л хүн тухайн цаг үеийн бүтээгдэхүүн байдаг тул хатны амьдралд алдаа оноо бүгд л байж. Гэхдээ энэ хатан их зоригтой алхам хийсэн байна. Хааны итгэлийг олно гэдэг тун амаргүй тэр тусмаа хааны орыг залгах хүнийг тодруулах, түр эзлэх нь тухайн хүний нэр нөлөө их байсныг харуулж байна. Ийм сайхан түүх оруулж уншигч бидэнд чухал түүхийг өгүүлсэн Ж.Урангуа Танаа маш их баярлалаа”







