“Домог эхлэх цагаар” уран бүтээлийн үзэсгэлэн тун удахгүй

Уран бүтээлч Х.Заяат, С.Ариунаа нарын “Домог эхлэх цагт” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ тун удахгүй 2012 оны 08 дугаар сарын 15-ны 17 цагт Монголын Урчуудын Хорооны галлерейд болох гэж байна.

Үзэсгэлэн 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд чөлөөт уран бүтээлч Заяат нь улсын болоод олон улсын чанартай үзэсгэлэнгүүдэд тавьсан уран бүтээлүүдээ уг үзэсгэлэндээ тавих юм. Харин үзэсгэлэнгээ хамтран гаргаж буй эмэгтэй зураач Ариунаа нь зураач Содном гуайн охин бөгөөд үе уламжлан мэргэжлээ хадгалж яваа авьяаслаг бүсгүй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.