Италийн хамгийн залуу дэгжин брэнд Монголд тавтай морил!
Энгийн гэхдээ загварлаг чанарлаг хувцаслалт бол хамгийн зөв сонголт агаад зэрэглэл өндөртэй эрхмүүд, хатагтай нарыг та нэг анзаараад үзээрэй! Тэд гял цал гэхээс илүү өнгөний хослол сайтай, өвөрмөц сонин загвартай, материал оёдол төгс хэний ч харсан нүдэнд дулаахан хувцаслалтыг бүрдүүлсэн байдаг шүү дээ! Харин бүсгүй таньд тийнхүү хувцаслах боломж нээгдлээ. Орчин үеийн зохистой хэрэглээг эрхэмлэгч дэгжин эрхэмүүдэд зориулсан Италийн шинэ залуу брэнд Calliope энэ сарын 13-нд тун амжилттай нээлтээ хийлээ... Энэ үеэр олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн бөгөөд манай загвар өмсөгчид энэхүү брендийн хувцасаар гангарч үзэгчдэд танилцуулж байсан юм.








Нээлтийн үйл ажиллагаа шинэ жилийн 50% хүртэлх хямдралаар эхэлж, зочдын худалдан авалт бүрт жинсэн өмд бэлэглэсэн нь гэнэтийн бэлэг байлаа. Shop & Dance уриатай нээлтийн арга хэмжээнд хөгжмийн seet-ийг DJ Анна найруулж, Calliope шинэ коллекцийн Фейшн үзүүлбэрийг OK Монгол сэтгүүл, Шилмэл загвар агентлаг хамтран танилцуулснаар гайхалтай Cool & Lounge орчинг бүрдүүлсэн байв.



Номин Трейдинг ХХК-ийн Номин Фейшн салбарын Италийн Teddy групптэй хамтран хэрэгжүүлж буй эхний төсөл Terranova, харин Calliope хоёр дахь төсөл юм. Албан ёсны Франчайз салбарууд учраас сард 2 удаа буюу жилд 24 коллекц шинэ тутам худалдаалагдана. Ингэснээр Calliope & Terranova нь дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч Итали улсын хамгийн сүүлийн үеийн шинэлэг загвар, трендийг цаг алдалгүй санал болгож байна. Тийнхүү манай залуусыг дэлхийн Фейшн чиг хандлагатай энэ зэрэгцэн алхах боломжийг хамгийн холдоо 3-7 хоног болгож байна.

Calliope нь 2005 онд анхны коллекцоо гаргасан бөгөөд өөрийн гэсэн имидж хээнцэр, дэгжин хэв маягийг өдөр тутмын загваруудад зохистой хэмжээгээр шингээж чадсанаараа гайхалтай амжилтанд хүрсэн. Өдөр тутамдаа Lounge маягийн стилээр хувцаслах дуртай залуусын сонголтонд нийцсэн жижиг детайл хэсгүүдийг ямар ч нөхцөлд өмсөж болохоор биед эвтэйхэн шийдсэн байдаг.
Caliiope брэнд нь Хорооллын Номин Их Дэлгүүрийн 2-р давхарт байрлах бөгөөд нээлтийн өдрүүдэд дэлхий даяар явагдаж буй шинэ жилийн 50% хүртэлх хямдрал давхцаж байна.

CALLIOPE STORE– Сэтгэл таатай мэдрэмж, гоёмсог орчин – Нягт, нямбай байдал
Дэлгүүр лүү ороход та бүхэн орчин үеийн Лоунж орчинд зохицсон хүчирхэг загварын хэв маягийг шууд л мэдрэх болно. Орох том үүд нь үйлчлүүлэгчдэд загварын хэв маягийн илэрхийлэл болсон дэлхий ертөнц үүдээ нээж буй мэт угтан авдаг. Дэлгүүрийн өрөлт хураалт хана дагуу Mix&Match- коллекцоор өрөгдсөн байдаг.
Calliope нь сард 2 удаа жилд 24 коллекц гаргадаг бөгөөд ингэснээрээ орчин үеийн Италийн өдөр тутмын хувцас загвар, трендийн нэрийн хуудас болсон хүчирхэг залуу брэнд юм.

Хаяг: Энэбишийн өргөн чөлөө, 3-р хороолол, Номин Их Дэлгүүрийн 2-р давхарт
Вэб сайт: www.calliope.info
Facebook: www.facebook.com/pages/Calliope-Mongolia/
Холбоо барих утас: Маркетинг менежер 99028809, Стор менежер 99066026


















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hi
(61.48.155.144)
2014-12-23 10:52:48
une n hadchihsan gadnii hogon dorvol mongoliinhoo Buyangiin Jagaa ahiin nooluur nooson tsamtsaa omsood yavaya
0
0
0
Хариулах







