Ц.Оюундарь генсекийн үүрэг гүйцэтгэгч боллоо
Шинэ парламент байгуулагдаж шинэ дарга, гишүүдээ сонгосоор байна. Харин Ардчилсан намын тухайд өчигдөр Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулж, шинэ генсекийн асуудлийг хэлэлцэн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарийг сонгосон байна. Түүнийг уг нь Спорт, соёл урлаг хариуцсан яамны сайд нэр дэвшсэн гэх байдаг ч намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг илүүд үзсэн бололтой. Одоогоор үүрэг гүйцэтгэгчээр ажиллах эрхтэй болсон түүнийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болох эсэхийг Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүн шийдэх юм байна.
УИХ-ын сонгуульд Ардчилсан намын жагсаалтаар нэр дэвшиж байсан тэрбээр сонгуулийн үеэр намынхаа сурталчилгаа, PR-ын ажлыг хариуцан, намын амжилтад чамгүй нөлөө үзүүлсэн гэж намынхан нь түүнд ийнхүү итгэл хүлээлгэжээ.







