БНХАУ-ын гоо бүсгүй “Дэлхийн мисс-2012”-т түрүүллээ

Бүтэн сарын өмнөөс дэлхийн дахиныг шуугиулсан бүх дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний финалын үйл ажиллагаа өнгөрсөн Бямба гаригт Ордос хотноо болж өндөрлөлөө.
“Dongsheng” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг ёслолын арга хэмжээнд БНХАУ-ын мисс Yu Wenxia тэргүүлж Дэлхийн мисс-2011 тэмцээний ялагч, Венусэль улсын мисс Ivian Sarcos-оос өөрийн тэтмийг гардан авсан юм.
Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд Хятад улс хоёр дахь удаагаа гоо бүсгүйн шагнал хүртэж байгаа бөгөөд 23 настай Yu Wenxia “Яагаад энэ шагналыг авах ёстой юм бэ?” гэсэн асуултад “Би жаахан байхдаа маш их аз жаргалыг мэдэрч байсан. Учир нь маш олон хүмүүс надад тусладаг байсан. Тиймээс л би ирээдүйд бяцхан хүүхдүүдэд туслаж өөрийн мэдэрсэн энэ их аз жаргалыг мэдрүүлэхийг хүссэн юм” гэж хариулжээ.
118 орны гоо бүсгүй өрсөлдөж байгаа энэхүү тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Х.Баярмаа өмнөх жилүүдийн адил амжилттай оролцож, авьяаслаг 10 гоо бүсгүйн тоонд багтан финалын шалгаруулалтанд “Жалам хар” бүжгийг бүжиглэсэн билээ.
Харин ирэх жилийн дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн Зүүн өмнөд Азийн Бали арал дээр болохоор товлогдсон юм.







